СЭЗИС - Бүтээлийн сан

Ажлын өөрчлөлтөөс хамаарсан ажлын стресийн түвшин

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Лувсан-Очир, Гантуяа
dc.contributor.author Цолмон, Есүй
dc.date.accessioned 2016-02-29T07:12:36Z
dc.date.available 2016-02-29T07:12:36Z
dc.date.issued 2016-02-29
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/312
dc.description.abstract Ажлын хувьд байнга өөрчлөлт шинэчлэлт болон сайжруулалт хийж байгаа нь хүмүүст маш их тодорхойгүй байдлыг бий болгодог байна. Үүнээс хамаарч хүмүүст маш ихээр ажлын орчны стресс үүсч ажлын бүтээмжинд сөрөгөөр нөлөөлдөг болохоор ажлын өөрчлөлт, ажлын стресс хоёрыг холбон судлах судалгаануудыг хийдэг байна. ТДС-ийн хувьд - 1953 онд Төмөр замын техникум - 1990 онд Төмөр замын сургалтын төв - 1991 онд Төмөр замын коллеж - 2004 онд дээд боловсролын бакалаврын зэрэг олгодог Төмөр замын дээд сургууль - 2013 онд зам тээврийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг Тээврийн дээд сургууль (ТДС) болон өөрчлөгдснөөс гадна тухайн хугацаанд бүтэц зохион байгуулалт, зорилго стратегийн олон өөрчлөлт хийж байгаагаас үүдэн ажилчид нь стресст өртөх нөлөөлөл их байна. Тиймээс ТДС-ийн багш нарын мэргэжлийн стресс үүсэх, хөгжих, илрэх явдалд нарийн дүн шинжилгээг явуулах нь онцгой ач холбогдолтой болж байгаа болохоор ажлын байранд хийгдэж буй өөрчлөлт шинэчлэлттэй уялдуулан ажиллагсадын стрессийн түвшинг тодорхойлон, хувь хүмүүсийн стрессийг харьцангуй бага байлгах, хэрхэн оновчтой удирдах, зөв шийдвэрлэх, түүнийг бууруулах зэрэг асуудлууд тулгамдаж байгаа тул ТДС-ийг сонгон энэхүү судалгааг хийх болсон. Ажлын өөрчлөлт болон ажлын стрессийн онолын судалгаанд тулгуурлан ТДС-ийн ажлын өөрчлөлт, ажлын стрессийг судалж, судалгааны дизайн боловсруулж, ТДС-ийн хувьд үнэлэн стрессийг харьцангуй бага байлгах, хэрхэн оновчтой удирдах, түүнийг бууруулах санал зөвлөмж болосруулах зорилготой. • Сэтгэл ханамжийн ерөнхий үнэлгээ хэсгийн хувьд: ойр дотны хүндээ сургуульдаа ажиллахыг зөвлөх гэсэн асуулт хамгийн бага дундажтай байгаа бол сургуульдаа удаан хугацаанд ажиллахаар төлөвлөж байгаа нь хамгийн өндөр нөлөөтэй байна. • Ажлын нөхцлийн хувьд: Ажлын ирц бүртгэх хурууныы хээн цахим бүртгэл нь маш их стресст нөлөөлж байна. • Ажлын шинж чанар, дэвшиж ажиллах боломж болон сургалт ба хөгжил: Өөрийгөө дээшлүүлэх, хөгжүүлэх боломж ерөнхийдөө муу байгаагаас багш нар ажлын стресст өртөж байна. • Эрүүл мэнд: Эрүүл амгалан тайван амьдралыг дэмждэг үү гэх асуултанд хамгийн бага дундажтай байгаа юм. • Ёс зүй: Дундаж утга нь 2.2 байсан бөгөөд ёс зүйгүй харилцаа, үйлдэл зэргээс стресст өртөж байгаа нь харагдаж байна. Тиймээс энэхүү судалгааны өгөгдлөөс олж мэдэж чадаагүй асуултаа мэдэх зорилгоор ярилцлагын судалгааг мөн хийсэн. Мөн ТДС нь шинэ мэргэжилтэн бэлтгэхдээ холбоотой анги танхим нэмэгдсэн нь өмнө нь хамтран ажиллаж байсан байгууллагууд дагаад нэмэгдэх юм. Жишээ нь: Төмөр зам, боловсролын яам зэрэг дээр далайн тээвэр, агаарын тээвэр, авто замын газар гэх зэрэг юм. Энэ нь харилцах байгууллагуудын хоорондын үйл ажиллагаанаас шалтгаалаад бас нэг стрессд орох нөхцөл бүрдэж байгааг харж болно. Ийм учраас багш нарын стресийн түвшинд нөлөөлөх зүйл дан ганц ажлын өөрчлөлт биш өөр бусад хүчин зүйлс ч орж байгаа нь харагдаж байна. en_US
dc.subject Ажлын өөрчлөлт, ажлын стресс, ТДС, багш en_US
dc.subject бакалаврын ажил en_US
dc.subject ажлын стресс en_US
dc.subject багш en_US
dc.subject тээврийн дээд сургуулийн танилцуулга en_US
dc.subject фактор шинжилгээ en_US
dc.subject стресийн түвшин en_US
dc.subject хамаарсан ажил en_US
dc.subject хамаарсан стресс en_US
dc.title Ажлын өөрчлөлтөөс хамаарсан ажлын стресийн түвшин en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах