dc.description.abstract |
Жижиг дунд үйлдвэрлэл нь улс орны хэмжээнд ядуурлыг бууруулах, ДНБ үйлдвэрлэлийн хэмжээг өсөн нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн хувьд чухал үүрэгтэй. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэснээр нийгмийн тогтвортой байдлыг хангах, зах зээл дээр өрсөлдөөнийг бий болгож улмаар монополчлолыг арилгах, орлогын тэгш бус хуваарилалтыг бууруулах, хүн амын өргөн хэрэгцээний барааны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аймаг сумдын төвийг хөгжүүлэх, ажиллах хүч, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг бий болгоход ихээхэн үүрэгтэй. Өрсөлдөөний явцад том аж ахуй болон өсөн дэвших, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай болтлоо өсөн дээшлэх үндэс суурь нь болдог давуу чанартай. Мөн жижиг дунд үйлдвэр нь нийгэм талаасааа шийдвэрлэвэл зохих чухал асуудлуудыг хөндөж байдаг. Иймд ЖДҮ-ийг төрөөс дэмжих бодлого боловсруулах, үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг тогтвортойгоор хөгжүүлэх нь манай орны хувьд чухал асуудал болоод байна. Энэхүү судалгааны хүрээнд ЖДҮ эрхлэгчдийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй болгох асуудлуудын талаар тодорхойлохыг зорилоо. |
en_US |