Хураангуй:
Судалгааны ажлын хүрээнд хамгийн түрүүнд судалгааны асуудал болон үндэслэл тодорхойлж үүний дараа хувьцааны үнэлгээний онол арга зүй, сэдвийн судлагдсан байдлын судалгааг боловсруулан, цаашлаад Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, Даатгалын салбарын өнөөгийн байдлын судалгааг хийсэн. Эдгээр судалгааг хийж гүйцэтгэсний дараа МХБ-ийн Топ-20 индекст багтдаг дaaтгaлын сaлбaрын тoмooхoн төлөөлөл бoлoх “Мандал Даатгал” ХК, “Ард Даатгал” ХК “Бодь Даатгал” ХК гэсэн 3 даатгалын кoмпaнийн санхүүгийн тайлан болон бусад эх сурвалжаас олж авсан тоон мэдээлэл дээр үндэслэн НББ, санхүүгийн тайлангийн шинжилгээг хийж ирээдүйн прогноз төсөөллийг гаргаснаар, үнэлгээний аргууд болох DCF-FCFE /Өмчийн чөлөөт мөнгөн урсгалын арга/, RIM /Үлдэгдэл орлогын арга/, Зах зээлийн хандлагын аргууд /P/E үржүүлэгч/-аар компани тус бүрийн үнэлгээг гаргаж, үнэлгээний аргуудад ач холбогдлын хувь өгч жинлэснээр эцсийн хувьцааны бодит үнэлгээг тооцоолсон.
Шинжилгээг даатгалын салбарын ТОП-20 ангилалд багтах “Aрд Дaaтгaл” XК, “Мaндaл Дaaтгaл” XК, “Бодь Даатгал” ХК-иудын сүүлийн 3-5 жилийн санхүүгийн тайлан мэдээлэл, өгөгдөлд үндэслэн тооцоолсон.
Судалгааны үр дүнд “Ард Даатгал” ХК-ийн жинлэсэн бодит үнэлгээ 1,007.50 төгрөг буюу 2022 оны 12 сарын 09-ний өдрийн хаалтын ханшнаас 18.05 хувиар өндөр, Мандал Даатгал ХК-ийн үнэлгээ 84.61 төгрөг буюу зах зээлийн ханшнаас 9.75 хувиар өндөр ба Бодь Даатгал ХК-ийн үнэлгээ 149.97 төгрөг буюу зах зээлийн ханшнаас 18.08 хувиар өндөр тус тус үнэлэгдсэн ба даатгалын салбарын компаниудын хувьд нийтлэг зах зээлээс дээгүүр үнэлэгдсэн гэж дүгнэгдсэн болно.