СЭЗИС - Бүтээлийн сан

Мөнгө угаахтай тэмцэх индексийн эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөллийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Цэрэнмядаг, Танан
dc.date.accessioned 2023-01-20T08:06:13Z
dc.date.available 2023-01-20T08:06:13Z
dc.date.issued 2023-01-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3122
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаар Базелийн Засаглалын Институтээс эрхлэн гаргадаг Мөнгө угаахтай тэмцэх индексийн эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөллийг судлахыг зорьсон. Эмпирик шинжилгээнд нийт 103 орны 2012 оноос 2020 оны жилийн давтамжтай тоон өгөгдлүүдийг ашиглан Солоугийн өсөлтийн загвараар панель үнэлгээг хийж шинжилсэн. Панель үнэлгээний үр дүнгээр мөнгө угаах индекс нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт болон санхүүгийн хөгжлийн индексэд ялгаатай байдлаар нөлөөлдөг. Хөгжингүй орнуудын хувьд мөнгө угаахтай тэмцэх индекс сайн үзүүлэлттэй буюу бага байх нь эдийн засгийн өсөлт ба санхүүгийн хөгжлийг бууруулдаг. Харин хөгжиж буй орнуудын хувьд мөнгө угаахтай тэмцэх индекс сайн буюу бага байх нь эдийн засгийн өсөлт ба санхүүгийн хөгжлийг дэмжих нөлөөлөлтэй гарсан. Кейс судалгаанд Эстони, Финланд, Шри Ланка, Хойд Африк улсуудыг сонгон эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, авлигын нөхцөл байдал, мөнгө угаах эрсдэл зэргийг судалснаар МУТСТ тогтолцоонд хууль эрх зүйн тогтолцоо, хариуцлага хүлээлгэх тогтолцоо өндөр түвшинд байх, мэдээллийн ил тод ба нээлттэй байдал, төр засаг нь МУТСТ хүчин чармайлт сайтай байх, хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдэд ээлтэй орчиныгг бүрдүүлсэн байх нь МУТСТ сайн тогтолцооны үндэс суурь болдог гэж дүгнэв. en_US
dc.subject мөнгө угаах, индекс, эдийн засаг, санхүүгийн салбар en_US
dc.title Мөнгө угаахтай тэмцэх индексийн эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөллийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах