Хураангуй:
Судалгааны хүрээнд Монгол улсын ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл
байдал, тэдгээрийн тогтвортой санхүүжилтийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг
“жендэрийн эрх тэгш байдлыг хангах” зорилгын хүрээнд олж илрүүлэх, түүнд
банкуудын оролцоог нэмэгдүүлэх боломжийг судлахыг зорилоо.
Судалгаанд чанарын болон гадаадын улс орны бодит кейс судалгааг судлан өөрийн
улстай харьцуулах аргыг ашигласан.
Чанарын судалгааны аргаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа тухайн
байгууллагынхаа эзэмшигч болон захирал ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдээс цахим
флатформ болон анкетийн арга ашиглан асуулгын аргаар түүвэр судалгаа авсан.
Асуулгын судалгаагаар ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдийн тогтвортой санхүүжилтэд тулгарч
буй асуудал, шийдвэрлэх боломжийг гаргаж ирэхийг зорьсон.