dc.description.abstract |
Олон улсын судалгаагаар санхүүгийн салбарын эдийн засаг дахь нөлөөллийг олон талаас нь хэмжиж харуулсан байдаг. Гэвч, эргээд санхүүгийн салбар нь бусад салбарт хэрхэн нөлөөлөх талаар судалгааны ажил цөөн билээ. Иймд, энэхүү судалгаагаар санхүүжилт нь банкны салбараас ихээхэн хамаардаг барилгын салбарт тус салбарын нөлөө хэр буйг судлахыг зорилоо.
Судалгааны ажлын хүрээнд Шумпетеын онол, эдийн засгийн эрэлт нийлүүлэлтийн онол зэргийг судалж, банкны салбар нь зээл олголтоор дамжуулан барилгын салбарын гарцад эерэгээр нөлөөлнө гэсэн таамаглалаыг дэвшүүлж, түүнийг хамаарлын шинжилгээ хийх замаар баталсан. Судалгааны үр дүнд барилгын салбар дахь зээл олголт нэгжээр өсөхөд барилгын салбарын гарц 0.6 хувиар өсдөг буюу банкны зээл олголт нь барилгын салбарын гарцад тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлдэг болохыг харуулсан. Мөн, Гранжерийн шалгуураар эдгээр хоёр хүчин зүйлс нь бие биедээ харилцан нөлөөлдөг буюу эргээд барилгын салбарын гарц нь банкны зээлд нөлөөлдөг болохыг тогтоосон.
Иймд, банк нь барилгын салбарт тодорхой эерэг нөлөө үзүүлдэг тул өөрийн бодлогоор дамжуулан тухайн салбарыг дэмжих боломжтой гэж үзэж байна. Гэвч, эргээд барилгын салбарын гүйцэтгэл нь банкны салбарт нөлөөлөх тул аливаа хязгаарлалттай, салбарт баримтлах бодлогоо зөв тодорхойлж зээл олголттой уяах ёстой. Харин цаашид санхүүгийн салбар нь бусад салбаруудад хэрхэн нөлөөлөх талаар нэмэлт судалгаа хэрэгтэй. Ингэснээр тухайн салбарын хөгжилд бодлогоор тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах боломжтой. |
en_US |