Хураангуй:
Манай улсын санхүүгийн салбарын 80-90 хувийг банкны салбар дангаараа эзэлдэг. Энэ нь
иргэд, ААН-үүд санхүүгийн хэрэгцээгээ банкны зээлээр хангаж байгааг илэрхийлж байна.
Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой системийн нөлөө бүхий банкууд
нээлттэй болж хувьцаагаа нийтэд нээлттэй арилжаалж эхлэх болсонтой холбоотой иргэд,
ААН-үүдийн анхааралыг банкны салбар ихээхэн татах болсон. Энэхүү судалгааны ажлаар
салбарын top-down шинжилгээний арга ашиглан монгол улсын банкны салбарын
шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Мөн хөрөнгө оруулагчдад нэмэлт мэдээлэл өгөх зорилгоор
манай улсын банкны салбарын ашигт ажиллагаанд нөлөөлөгч макро болон микро хүчин
зүйлсийг панел регрессийн загвар ашиглан тодорхойлохыг зорилоо. Судалгааны үр дүнд
банкны салбар нь салбарын амьдралын мөчлөгийн шахан гаргалтын үе шатанд явж байгаа
бөгөөд салбар дотор өрсөлдөөн, төвлөрөл ихтэй байна.