Хураангуй:
Сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжиж буй орнуудад төсвийн алдагдал ихээхэн нэмэгдэж байна. Энэхүү судалгаанд Монгол улсын эдийн засгийн өсөлтөд төсвийн алдагдлын нөлөөг авч үзлээ. Манай судалгаагаар төсвийн алдагдал, дотоодын нийт бүтээгдэхүүн, гадаадын шууд хөрөнгө оруулалт, хувийн хөрөнгө оруулалт, цэвэр экспорт зэрэг хувьсагчдын 2000-2019 оны улирлын өгөгдлийг ашигласан болно. Эмпирик үр дүн нь Монгол улс дахь төсвийн алдагдал ба эдийн засгийн өсөлт хоёрын хоорондох уялдаа холбоо байгааг баталж байгаа бөгөөд үүнд төсвийн алдагдал богино болон урт хугацаанд эдийн засгийн өсөлтөд хортой нөлөө үзүүлжээ. Ялангуяа корреляцийн шинжилгээгээр төсвийн алдагдал нь нийт бүтээгдэхүүний хэмжээ төдийгүй хувийн хөрөнгө оруулалт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, цэвэр экспортод нөлөөлж болзошгүйг нотолж байна. Судалгааны үр дүн Монгол улсын бодлого боловсруулагчид төсвийн алдагдлыг бууруулах, ирээдүйд илүү тогтвортой өсөлтийг бий болгохын тулд нэн яаралтай шийдэл шаардлагатай байна.