dc.description.abstract |
Дэлхий дахиныг хамарсан цар тахлын нөлөөгөөр дижитал шилжилт хүчээ авч, салбар болгоны үйл ажиллагаанд нэвтэрч байна. Банкны бүх төрлийн үйлчилгээг харилцагч өөрийн хүссэн сувгаар авах боломж бүрдсэн хэдий ч техник технологи хөгжихийн хэрээр нийгмийн бусад сөрөг үзэгдлүүдийг ч дагуулсаар байгаагийн нэг нь кибер гэмт хэрэг юм. Банк нь харилцагчийн итгэл дээр үндэслэн санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд кибер аюулгүй байдлыг дээд зэргээр ханган, шаардлагатай мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартыг бүрэн нэвтрүүлж, жил бүр гадны гуравдагч байгууллагаар хөндлөнгийн аудит хийлгэн, мэдээллийн аюулгүй байдлыг үйл ажиллагаандаа бүрэн ханган, ажиллаж буйгаа албан ёсоор баталгаажуулж ажилладаг. Гэвч мэдээлэл алдагдах эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед харилцагч нарын кибер аюулгүй байдлын мэдлэг хангалтгүй, мэргэшсэн чадварлаг кибер аюулгүй байдлын мэргэжилтний дутмаг байдлаас үүдэн банкны үйл ажиллагааны эрсдэл нэмэгдсээр байна. Кибер аюулгүй байдлыг хангаж ажиллахтай холбоотой стандарт, хууль тогтоомж, аюулгүй байдлын зохицуулалтыг эрх бүхий байгууллагууд тогтоодог. Санхүүгийн байгууллагууд тэдгээр зохицуулалтын стандартуудыг хэрэгжүүлснээр кибер аюулгүй байдлын эрсдлийг бууруулах боловч аюулгүй байдлын олон төрлийн стандартуудын их хэмжээний шаардлага, тэдгээрийн хоорондох ихээхэн давхцал нь тухайн байгууллагын хүчин чармайлтыг ихээхэн шаардах, шаардлага тус бүрийн хэрэгжүүлэлтийг хангаж ажиллахад гаргаж буй хүн хүч, зарцуулж буй зардал нь өндөр байсаар байгаа нь кибер аюулгүй байдлын нийцлийг алдагдуулж буй гол бэрхшээлүүдийн өөр нэг шалтгаан болж байна.
Мөн олон улс даяар кибер аюулгүй байдлын мэргэшсэн боловсон хүчний хомсдол ихтэй байгаа ба цахим аюулгүй байдлын шаардлагатай ажлын байр болон аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн ажлын байрны зөрүүг 3.1 сая гэж тооцоо гарчээ.
Энэхүү судалгааны ажлаар эдгээр асуудлыг харилцагч нарын мэдлэгийг сорих асуулга болон томоохон арилжааны банкуудын кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй бүтэцчилэгдсэн ярилцлага хийх замаар баталгаажуулсан. |
en_US |