Хураангуй:
Энэхүү дипломын ажил нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаан дахь мөрдөгчийн хараат бус байдлын тухай Монгол Улсад хууль
эрх зүйн хувьд болон практик буюу хэрэглээний түвшинд ямар хэмжээнд
мөрдөгдөж байгаа болон хэрхэн хэрэгжиж байгаа тухай асуудлыг хамааруулан
судалсан.
Дипломын ажлаар дамжуулаж Монгол Улсад Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагаан дахь мөрдөгчийн хараат бус байдлыг судлах
шаардлага байгаа эсэхийг тодорхойлж, ОХУ болон БНХАУ-ын жишиг болон
явж буй зохицуулалтыг судлан, Монгол Улсын хуультай харьцуулахыг зорив.
Судалгаа хийх хугацаанд Эрүүгийн цагдаагийн албаны ахлахын
тусламжтайгаар десктиптив, харьцуулалтын логик анализын, прагматик
хэрэглээний, ажиглалтын аргаар судалгааг гүйцэтгэж, гарсан үр дүнгээ
индуктив аргаар үндэслэн дүгнэлт боловсруулсан болно.