СЭЗИС - Бүтээлийн сан

Хөрөнгө оруулагчийн шийдвэр гаргалтад нөлөөлөх зан төлөвийн гажуудлыг тодорхойлох нь (Криптовалютын жишээн дээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чулуунбаатар, Баярцэцэг
dc.contributor.author Банзрагч, Ишгэрэл
dc.date.accessioned 2022-07-07T01:41:14Z
dc.date.available 2022-07-07T01:41:14Z
dc.date.issued 2022-07-07
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3069
dc.description.abstract Криптовалютын зах зээл нь хөрөнгө оруулагчид болон зах зээлийн нөхцөл байдлын хувьд өөрийн гэсэн динамиктай хөгжиж буй томоохон салбар юм. Тус салбарт тэргүүлэгч Биткойноос гадна Алткойн хэмээх хэдийнээ зах зээлд хөлөө олсон олон криптовалютууд арилжаалагдаж байна. Энэхүү салбарт хөрөнгө оруулалт, арилжаа хийж буй хүмүүсийн тоо өдөр өдрөөр нэмэгдэж байгаа тул хөрөнгө оруулагчийн зан төлөвийн гажуудал болон санхүүгийн зан төлөвийг тодорхойлох судалгааны томоохон эх олонлог гэж харж байгаа юм. Санхүүгийн зан төлөв нь хөрөнгө оруулагчийн шийдвэр гаргалтыг рационал бус гэж хардгаараа онцлог бөгөөд хувь хөрөнгө оруулагчийн зан төлөвийн гажуудал түүний шийдвэр гаргалтад хэрхэн нөлөөлж байгааг тогтооход чиглэдэг. Оновчгүй хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад нөлөөлж буй зан төлөвийн гажуудлыг олж таних нь мэргэжлийн хөрөнгө оруулалтын зөвлөх хийгээд байгууллагуудын нэгээхэн хэсэг болоод байна. Криптовалютын хөгжил дэлхийд хурдацтай явагдаж байгаагийн хэрээр Монгол улс тус салбарт хөл алдалгүй зэрэгцэн хөгжиж байна. Сүүлийн жилд олон компаниуд монголын зах зээлд өөрийн нэрийн койныг танилцуулж, крипто биржүүд үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй зэрэгцэн ард иргэд олноороо блокчэйн технологи руу нэвтрэх болсон нь арилжаа болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нөлөөлж буй зан төлөвийн гажуудлыг тодорхойлох нэгэн хөшүүрэг болсон юм. Санхүүгийн зан төлөвийн шинжлэх ухаан олон зуун жилийн өмнөөс хөгжиж ирсэн ч монгол улсад судлагдсан байдал хангалтгүй хийгээд хүртээмжгүй байсан тул идэвхтэй хөрөнгө оруулагчдаас асуулгын судалгаа авч нийтлэг зан төлөвийн гажуудлыг тодорхойлох, түүнийг бууруулах арга зам эрэлхийлэх, хөрөнгө оруулагчийн нийтлэг төрлийг тодорхойлох хийгээд түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг таниж мэдэхийг зорилоо. en_US
dc.subject криптовалют, санхүүгийн зан төлөв, зан төлөвийн гажуудал, блокчейн en_US
dc.title Хөрөнгө оруулагчийн шийдвэр гаргалтад нөлөөлөх зан төлөвийн гажуудлыг тодорхойлох нь (Криптовалютын жишээн дээр) en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Энхжаргал, Элдэв-Очир


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах