СЭЗИС - Бүтээлийн сан

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР БОЛОН ТАТВАРЫН АЧААЛЛЫН ХАМААРАЛ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гармаа, Цэлмэг
dc.contributor.author Даваадорж, Энхжин
dc.date.accessioned 2022-07-06T02:00:50Z
dc.date.available 2022-07-06T02:00:50Z
dc.date.issued 2022-07-06
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3062
dc.description.abstract Одоогийн байдлаар Монгол улсын нийт гадаад өрийн хэмжээ нь 2021 оны эцэст 33.191 тэрбум ам.доллар байна. Өмнөх онд буюу 2020 оноос нийт гадаад өрийн хэмжээ 3.2 хувиар өссөн ба гадаад валютын албан нөөцөөс өр төлбөрийн үлдэгдэл нь 7,6 дахин их байгаа үзүүлэлттэй байгаа ба өмнөх өрийн дарамтыг бууруулах зорилгоор шинээр арилжааны бондуудыг 2017 оноос эхлэн гаргаснаар өрийн хэмжээ нэмэгдэх болсон. Манай Монгол улсын эдийн засаг нь уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байдаг нь олон эрсдэлийг даруулдаг учраас засгийн газрын өр өссөн энэ үед төсвийн орлогыг бүрдүүлэгч татварт хэрхэн нөлөөлж нөлөөлж байгааг тодорхойлох хэрэгцээтэй байгаа юм. Мөн түүнчлэн татварын ачаалал нь эдийн засаг дахь төрийн оролцоог харуулдаг . Монгол улсын хувьд анх 1992 онд татварын багц хуулиудыг батлан , 1993 оны 1 дүгээрсарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлсэн нь одоогийн татварын тогтолцооны эх үүсвэр болсон ба татварын тухай анхны хууль батлагдсанаас хойш татварын хуулийн шинэчлэлийг татварын хувь болон суурь хэмжээг өөрчлөх зэргээр хийж, татварын хуульд өөрчлөлт оруулсан байдаг. Үндсэн 4 татвар хэмээн хувь хүний орлогын албан татвар аж, ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, импортын татваруудыг авдаг билээ. Бидний өдөр тутмын амьдралд татвар шууд болон шууд бус аргаар илрэн гарч байдаг ба бид албан татвар, төлбөр, хураамж зэргээр төлөн улсын төсвийг бүрдүүлж байдаг юм. Тиймээс улсын төсөв жил дараалан алдагдалтай , засгийн газрын өр улам бүр өсөх болсон одоо үед засгийн газрын өр болох гадаад зээл зээллэг нь богино хугацааны эдийн засгийн өсөлт авчирах эерэг нөлөөллөө өгч чадаж байна уу эсвэл төсвийн алдагдлыг нөхөхөөр ард иргэд байгууллагуудын татварын ачаалалыг нэмэгдүүлэх зэргээр дарамт үүсгэж байна уу гэдгийг тодруулах хэрэгцээ шаардлага үүсэж байна en_US
dc.subject Засгийн газрын өр , татвар en_US
dc.title МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР БОЛОН ТАТВАРЫН АЧААЛЛЫН ХАМААРАЛ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах