СЭЗИС - Бүтээлийн сан

Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн төслийн үр ашгийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чимэдравдан, Наранчимэг
dc.contributor.author Адъяахүү, Учралт
dc.date.accessioned 2022-07-06T01:59:23Z
dc.date.available 2022-07-06T01:59:23Z
dc.date.issued 2022-07-06
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3061
dc.description.abstract Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар Азийн хөгжлийн банк тэргүүлж, 1993 оноос хойш 2021 оны 3-р сарыг хүртэл нийт 254.99 сая ам.долларын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна. Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг үнэлэх арга онол зүйгээр төслийн үр ашгийг хамаарлын шинжилгээ, үр нөлөө, үр дүнтэй хэрэгжсэн эсэх, нийгэмд нөлөөлсөн байдал болон тогтвортой байдлыг тус бүрт нь 20%-ийг өгч маш амжилттай, амжилттай, 50% амжилттай, амжилтгүй гэсэн үнэлгээ өгч дүгнэдэг байна. Уг үнэлгээг хийх баг нь бие даасан, төслийн хэрэгжилт, үйл ажиллагаанаас тусдаа хараат бус хүмүүсээс бүрдэнэ. Ингэж үнэлгээ хийснээр дараа хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд мэдээлэл өгөхөөс гадна санхүүжүүлэгч байгууллагад дараагийн төсөл хөтөлбөрөө тухайн улсад хэрхэн хэрэгжүүлэх, санхүүжүүлэх талаар шийдэхэд нь тусална. Судалгааны аргачлалын хувьд эмпирик судалгааны чанарын мэдээлэл цуглуулж үнэлгээ хийсэн. Судалгаанд Эрүүл мэндийн яамны удирдах албан тушаалтан, ҮОЭТ-ийн удирдах албан тушаалтай, үйлчлүүлж байсан өвчтөнүүдээс хагас бүтэцтэй ярилцлагын арга ашигласан. Тус төслийн хүрээнд эмнэлгийн барилга баригдаж, шинээр 233 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулан, эмнэлгийн мэдээллийн систем, зайн оношилгоог нэтрүүлэн, 5 аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд зайн оношилгооны машин, 16 аймаг мөн улсын томоохон 5 эмнэлэгт зайн оношилгооны нэгдсэн системийг суулгаж нийт 400 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон. Гадаад болон дотоодод эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтанд хамруулсан en_US
dc.subject Төслийн үр ашгийн судалгаа en_US
dc.subject эрүүл мэндийн салбар en_US
dc.title Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн төслийн үр ашгийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах