Хураангуй:
Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар Азийн хөгжлийн банк
тэргүүлж, 1993 оноос хойш 2021 оны 3-р сарыг хүртэл нийт 254.99 сая ам.долларын төсөл
хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна. Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төсөл
хөтөлбөрийг үнэлэх арга онол зүйгээр төслийн үр ашгийг хамаарлын шинжилгээ, үр
нөлөө, үр дүнтэй хэрэгжсэн эсэх, нийгэмд нөлөөлсөн байдал болон тогтвортой байдлыг
тус бүрт нь 20%-ийг өгч маш амжилттай, амжилттай, 50% амжилттай, амжилтгүй гэсэн
үнэлгээ өгч дүгнэдэг байна. Уг үнэлгээг хийх баг нь бие даасан, төслийн хэрэгжилт, үйл
ажиллагаанаас тусдаа хараат бус хүмүүсээс бүрдэнэ. Ингэж үнэлгээ хийснээр дараа
хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд мэдээлэл өгөхөөс гадна санхүүжүүлэгч байгууллагад
дараагийн төсөл хөтөлбөрөө тухайн улсад хэрхэн хэрэгжүүлэх, санхүүжүүлэх талаар
шийдэхэд нь тусална.
Судалгааны аргачлалын хувьд эмпирик судалгааны чанарын мэдээлэл цуглуулж үнэлгээ
хийсэн. Судалгаанд Эрүүл мэндийн яамны удирдах албан тушаалтан, ҮОЭТ-ийн удирдах
албан тушаалтай, үйлчлүүлж байсан өвчтөнүүдээс хагас бүтэцтэй ярилцлагын арга
ашигласан.
Тус төслийн хүрээнд эмнэлгийн барилга баригдаж, шинээр 233 төрлийн эмнэлгийн тоног
төхөөрөмж суурилуулан, эмнэлгийн мэдээллийн систем, зайн оношилгоог нэтрүүлэн, 5
аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд зайн оношилгооны машин, 16 аймаг мөн
улсын томоохон 5 эмнэлэгт зайн оношилгооны нэгдсэн системийг суулгаж нийт 400
гаруй ажлын байрыг шинээр бий болгосон. Гадаад болон дотоодод эмч, эмнэлгийн
мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтанд хамруулсан