Хураангуй:
Кино нь дэлхийн соёлын томоохон бүрэлдэхүүн хэсэг ч бидний зан чанарын тухай юу өгүүлдэг нь харьцангуй бага судлагдсан байдаг. Энэхүү судалгааг хийснээр би хувийн зан чанарын 5 Big Personality хүчин зүйлийн загварыг удирдамж болгон ашиглан кино, киноны сонголтууд болон зан чанаруудын хоорондын холбоог олж мэдэхийг зорьсон. Мөн уг судалгаанд тусгагдсан бусад чухал хүчин зүйл бол хүйс, нас болон боловсролын түвшиний харилцан үйлчлэл юм. Оролцогчдоос янз бүрийн кино
төрлөөс хэр их таалагдаж байгааг үнэлүүлсэн бөгөөд дараа нь "Big 5 Personality Factor” хүчин зүйлийн хувийн шинж чанарын товч тестийг өгсөн.