СЭЗИС - Бүтээлийн сан

Бизнесийн циклийн үе шатыг оновчтой тодорхойлох, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад ашиглах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батжаргал, Мөнхцог
dc.contributor.author Дамдинсүрэн, Булган
dc.date.accessioned 2022-07-04T05:27:16Z
dc.date.available 2022-07-04T05:27:16Z
dc.date.issued 2022-07-04
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3044
dc.description.abstract Хөрөнгө оруулагчдын хувьд бизнесийн циклийг таамаглан, хөрөнгө оруулалтийн шийдвэр гаргалтад ашиглах нь ирээдүйн ашгаа өсгөх, алдагдлын хэмжээг багасгах, эрсдлийг бууруулах давуу талуудыг бий болгож байдаг. Бизнесийн циклийн тэлэлтийн үед хөрөнгийн зах зээлийн хувьд бух зах зээлийн шинжтэй болж хөрөнгө оруулагчид хувьцаанд хөрөнгө оруулалт ихээр хийдэг бол бизнесийн циклийн агшилтын үед хөрөнгийн зах зээл баавгай зах зээлийн шинжтэй болж, хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарж, өөр төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг байна. Бизнесийн циклийг бизнесийн салбаруудын үйл ажиллагаанд гол нөлөө бүхий хүчин зүйл болдог улс орны эдийн засгийн нийт үйл ажиллагаанд ажиглагддаг хэлбэлзлийн нэг хэлбэр хэмээн Burns болон Mitchell нар 1946 онд тодорхойлсон байдаг ба өдгөө энэхүү суурь ойлголт дээр үндэслэн бизнесийн циклийн онол, ухагдахуун хөгжсөөр байна. Монгол улсын бизнесийн циклийг тодорхойлох арга зүй болоод тодорхойлогч индикаторууд хараахан хангалттай хэмжээнд хөгжөөгүй байгаа бөгөөд 2012 онд профессор Б.Эрдэнэбат монгол улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикатор гэх үзүүлэлтүүдийг гаргаж ирсэн бөгөөд энэхүү индикатор нь бизнесийн циклийн оргил үеийг 5 сарын өмнө, ёроолыг 9.5 сарын өмнө таамагладаг байна. Энэхүү индикаторын тусламжтайгаар сангийн яамнаас бизнесийн циклийг тодорхойлон, график байдлаар гаргадаг байна. Бизнесийн циклийн үе шатыг урьдчилан таамаглан, салбарын шинжилгээ хийн, хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлэхийг салбар сэлгэлтийн стратеги гэж нэрлэнэ. Үндсэндээ, салбар бүр бизнесийн циклийн үе шатад өөр өөр үзүүлэлтүүдийг үзүүлдэг ба үүний нэг нь хувьцааны үнийн геометр өгөөж юм. 2016 онд Сангийн яамнаас тодорхойлсон бизнесийн циклийн тэлэлт, агшилтын үеүдэд ТОП-20 индекс бүхий хувьцааны багцыг бүрдүүлэгч компаниудын хувьцааны үнийн өгөөж хэр байсан эсэхийг тодорхойлон, салбар сэлгэлтийн стратегийг хэрэгжүүлэх нь монголын эдийн засгийн нөхцөлд хэр тохиромжтой эсэхийг судлахад энэхүү стратегийг хэрэгжүүлэх нь ач холбогдол өндөртэй байна. Учир нь монгол улсын бизнесийн цикл болон үүнийг тодорхойлогч үзүүлэлтүүд нь статистикийн хувьд ач холбогдол өндөртэй байсан ба салбарын үзүүлэлтүүд нь онол болон олон улсын жишгийн адилаар бизнесийн циклээс хамаарах хамаарал өндөртэй байсан юм. en_US
dc.subject бизнесийн цикл, салбар сэлгэлт, хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын шйидвэр гаргалт, хоцрогч индикатор, түрүүлэгч индикатор, давхцагч индикатор, оргил, ёроол, агшилт, тэлэлт, бух зах зээл, баавгай зах зээл, хувьцааны өгөөж, салбарын үзүүлэлт en_US
dc.title Бизнесийн циклийн үе шатыг оновчтой тодорхойлох, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад ашиглах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах