СЭЗИС - Бүтээлийн сан

Боловсролын хүртээмжтэй байдлын талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа /Аутизмын хүрээний эмгэгтэй иргэдийн асран хамгаалагчдын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сайнбаяр, Мөнхбаяр
dc.contributor.author Цэвээнсүрэн, Хулан
dc.date.accessioned 2022-07-04T04:11:39Z
dc.date.available 2022-07-04T04:11:39Z
dc.date.issued 2022-07-04
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3043
dc.description.abstract “Аутизм бол хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг юм.” Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар 100 хүүхэд тутмын нэг нь буюу дэлхийн хүн амын нэг хувь нь аутизмын хүрээний эмгэгтэй хэмээн оношлогдож байгаа бөгөөд тус эмгэг нь эрэгтэй хүүхдэд илүү их тохиолддог байна. Монгол улсын хэмжээнд аутизмтай хэмээн оношлогдсон иргэдийн тоог нарийвчлан гаргасан тоон мэдээлэл байдаггүй хэдий ч тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын аутизмын холбоо ТББ-д 2020 оны байдлаар 785 аутизмтай иргэн бүртгэгджээ. Аутизмын хүрээний эмгэг нь хүн бүрт адилгүй тохиолдох бөгөөд зарим нь бие даан амьдрах чадвартай, боломжтой бол зарим нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байдаг тул насан туршийн дэмжлэг, асаргаа шаарддаг. Түүнчлэн аутизмын хүрээний эмгэг нь боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх боломжид ихээхэн нөлөө үзүүлдэг. Монгол улсын хувьд БСШУС-ын сайдын А/292 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам” батлагдснаар хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдүүд харъяа дүүргийн ЕБС-д суралцах боломж нээгдсэн билээ. Тэгвэл энэхүү судалгаагаар дамжуулан аутизмтай хүүхэд, залуус чанартай боловсролыг тэгш, хүртээмжтэйгээр эзэмшиж чадаж байгаа эсэх, эдгээр хүүхдүүдийн асран хамгаалагчид Монгол улсын боловсролын системд хэр сэтгэл ханамжтай байдаг болон иргэдийн сэтгэл ханамжид нөлөөлж буй гол хүчин зүйлсийг тодорхойлох замаар аутизмтай иргэдийн цаашдын сурч, боловсрох нөхцлийг бүрдүүлэх, сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмжийг бэлтгэлээ. en_US
dc.subject Сэтгэл ханамжийн судалгаа en_US
dc.subject Аутизмын хүрээний эмгэг en_US
dc.subject Үйлчилгээний чанар en_US
dc.subject Боловсрол en_US
dc.title Боловсролын хүртээмжтэй байдлын талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа /Аутизмын хүрээний эмгэгтэй иргэдийн асран хамгаалагчдын жишээн дээр/ en_US
dc.title.alternative Citizen Satisfaction Survey on Access to Education (on the example of guardians of people with autism) en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Шагдар, Эрдэнэбуян


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах