Хураангуй:
Монгол улсын хувьд гарааны бизнесийг дэмжих замаар залуучуудын хөдөлмөр эрхлэлт, инноваци, нийгмийн өгөөжийг сайжруулах шаардлагатай байгаа бөгөөд гарааны бизнесийн жижиг бизнесээс ялгарах онцлогоос хамааран санхүүжилт татахад хүндрэлтэй байна. Мөн гарааны бизнесийн үе шат бүрд тохирох санхүүжилтийн олон улсын арга мөн Монгол улсад хэрэгжиж буй арга аргачлалуудын ялгааг харуулах, практик дээр амжилттай үйл ажиллагаа явуулж буй ГБ эрхлэгчдээс тулгамдаж буй асуудлуудыг тодруулж шийдэл олохыг зорьсон судалгааны ажил юм.