СЭЗИС - Бүтээлийн сан

Монгол улсын өрхүүдийн махны эрэлтийн шинжилгээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Пүрэвжав, Авралт-Од
dc.contributor.author Баттулга, Солонго
dc.date.accessioned 2022-07-04T01:29:07Z
dc.date.available 2022-07-04T01:29:07Z
dc.date.issued 2022-07-04
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3035
dc.description.abstract Монголчуудын хүнсний хэрэглээний хамгийн гол бүтээгдэхүүн нь малын мах бөгөөд өрхийн хүнсний зардалд эзлэх хувь хэмжээ нь бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад өндөр байдаг. Хүнсний эрэлтийн параметрүүд нь бодлогын чухал асуултуудад хариулт болдог учир өрхүүдийн хувьд махны үнэ болон орлогоос хамаарсан эрэлтийн мэдрэмжийг үнэлэх нь ач холбогдолтой байна. Олон улсад хүнсний эрэлтийн шинжилгээг хэд хэдэн загваруудаар үнэлдэг ч AIDS загварын тусламжтайгаар үнэлэх нь элбэг байдаг. Тиймээс Монгол улсын хувьд махны эрэлтийн шинжилгээг Working-Leser болон LA/AIDS, AIDS загвараар үнэлэн үнэ болон орлогын мэдрэмжүүдийг тогтоохыг зорилоо. Судалгаанд ӨНЭЗС-ны 2018 болон 2019 оны өгөгдлийг ашигласан бөгөөд өрхүүдийн үхэр, хонь, ямаа болон адууны махны сарын хэрэглээ, үнэ, орлого зэргийг түүвэрлэн ашиглалаа. Судалгааны үр дүнд хонь, үхэр, ямаа болон адууны мах нь хэвийн бараа бөгөөд орлогын мэдрэмжүүд бүгд эерэг утгатай ба өөрийн үнийн мэдрэмжүүд бүгд абсолют утгаараа 1-ээс их гарлаа. Орлогын мэдрэмж 1-ээс их бүтээгдэхүүнүүд буюу үхэр болон адууны мах нь өрхүүдийн хувьд тансаг хэрэглээний бүтээгдэхүүн байж болох юм. Working-Leser загвараар үнэлсэн солбисон мэдрэмжийн хувьд үхэр болон ямааны мах, ямааны мах болон адууны мах нь хосолдог гэсэн үр дүн ажиглагдсан бол бусад бүтээгдэхүүний хувьд орлох шинж чанартай байна. LA/AIDS болон AIDS загварын үнэлгээний хувьд ямаа болон хонины мах хосолдог ба бусад бүтээгдэхүүнүүд хоорондоо орлох шинж чанартай болох нь тогтоогдлоо. Мөн бага орлоготой өрхүүдийн хувьд үхэр болон хонины махны өөрийн үнэ болон орлого нь хүчтэй нөлөөлдөг байхад өндөр орлоготой өрхүүдийн хувьд эсрэгээр байдаг байна. en_US
dc.subject Working-Leser загвар, ХБКА, AIDS болон LA/AIDS загвар, өөрийн болон солбисон үнийн мэдрэмж, орлогын мэдрэмж en_US
dc.title Монгол улсын өрхүүдийн махны эрэлтийн шинжилгээ en_US
dc.title.alternative Meat Demand in Mongolia en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Бямбасүрэн, Лхагважаргал


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах