СЭЗИС - Бүтээлийн сан

МОДОН ЭДЛЭЛ ХУДАЛДАН АВАГЧДЫН ИЖИЛ БОЛОН ЯЛГААТАЙ ТАЛУУДЫГ ТОДОРХОЙЛОХ ХАНДАГЫН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сайнбаяр, МӨНХБАЯР
dc.contributor.author ЦОГТ, МӨНХЗУЛ
dc.date.accessioned 2022-06-30T07:30:48Z
dc.date.available 2022-06-30T07:30:48Z
dc.date.issued 2022-06-30
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3031
dc.description.abstract Модон эдлэл, модон тавилга худалдан авагчдын ижил болон ялгаатай талуудыг тодорхойлж, хандлагыг тодорхойлоход зорьсон. Ойрын жилүүдэд импортоор орж ирж байгаа мод, модон бүтээгдэхүүнийг өөрийн орондоо үйлдвэрлэж, улс орныхоо модны хэрэгцээг хангах хэрэгтэй байгаа. Хэрэглэгчдийн хандлага нь бодит үнэлэмж дүгнэлт, мэдээлэл эсвэл хувийн сэтгэл хөдлөл аль нь байхаас үл хамааран хүний бодол болон зан төлөвт хүчтэй нөлөөлж байдаг. Тиймээс, худалдан авалт хийх үед хэрэглэгчидтэй шууд болон шууд бусаар харьцдаг бүтээгдэхүүн бол модон тавилга бөгөөд дизайнер нь хэрэглэгчийн хүчин зүйл, түүний хэмжээс, найдвартай байдал, хэрэглэгчийн мэдрэмжийг анхаарч үзэх хэрэгтэй. COVID-19 цар тахлын нөлөө бүх нийтэд, мөн аж үйлдвэрлэлийн мод, модон эдлэлийн салбарт ч гэсэн нөлөөлж байгааг нь тодорхой жилд боловсруулж байгаа болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний тоогоос харагдаж байна. Модон эдлэл, модон тавилгын хөгжил цаашид хэрхэх нь бүтээгдэхүүний чанар болон үйл ажиллагааны тогтвортой байдлаас шууд хамаарна. Худалдан авагчдыг хүйсээр нь харьцуулж үзэхэд хүчин зүйлүүд нийт эмэгтэй худалдан авагчдад эрэгтэй худалдан авагчдаас илүү нөлөөлж байна. Модон тавилга худалдан авагчдын хандлага болон хүйсээр ялгахад эмэгтэй худалдан авагчдын хэрэгцээ илүү байдаг ба зорилтот зах зээлийг 26-с дээш насны хүмүүст модон эдлэл, тавилга хийх нь зохимжтой гэсэн шинжилгээний үр дүн гарсан. en_US
dc.subject Судалгаа en_US
dc.subject Модон эдлэл en_US
dc.title МОДОН ЭДЛЭЛ ХУДАЛДАН АВАГЧДЫН ИЖИЛ БОЛОН ЯЛГААТАЙ ТАЛУУДЫГ ТОДОРХОЙЛОХ ХАНДАГЫН СУДАЛГАА en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах