СЭЗИС - Бүтээлийн сан

Үйлчилгээний зураглал ашиглан Метро экспресс ХХК-ийн үйлчилгээг сайжруулах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батмөнх, Ганшагай
dc.contributor.author Дамдиндорж, Долгор
dc.date.accessioned 2016-02-29T04:28:14Z
dc.date.available 2016-02-29T04:28:14Z
dc.date.issued 2016-02-29
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/302
dc.description.abstract Байгууллагын танилцуулга Эрхэм зорилго: хэрэглэгчийн сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүллж дэлхийн стандартад хүрсэн чанартай бараа бүтээгдэхүүнээр хангах. Метро экспресс компани нь 2001 онд гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. Дэлхийн зах зээлд тэргүүлэгчид болох Америкийн Alliance Laundry Systems компани, Италийн Grandimpianti, Ilsa, Германы Henkel, Bussetti фирмийн Монгол дахь албан ёсны дистрибьютер юм. Метро экспресс ХХК нь угаалгын нунтаг, толбо арилгагч болон цэвэрлэгээний бодисуудыг Германы Henkel, Bussetti фирмээс шууд нийлүүлэн Улаанбаатар хотын томоохон зочид буудал, уул уурхай, авто засварын газрууд, эмнэлэгүүд болон олон нийтийн vйлчилгээний газруудад төвөөсөө шууд нийлүүлдэг. Мөн иргэд болон албан байгууллагуудад угаалга, хуурай хими цэвэрлэгээний иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага юм. Метро экспресс ХХК нь: • Нийслэл хотноо нийт 42 салбар бүхий хими цэвэрэлгээ, угаалгын газар ажиллаж, орчин цагийн хүмүүсийн ариун цэвэр, эрүүл ахуйн хэрэгцээг хангасан үйлчилгээ явуулж байна. • Хими цэвэрлэгээний аргыг анх зохион бүтээж нэвтрүүлсэн Итали орны ILSA маркийн өндөр чанартай тоног төхөөрөмжөөр Монгол улсын MNS 5353-2004 стандартын шаардлагыг бүрэн хангасан, үслэг эдлэл, торгон дээл, нэхий, савхин хувцасыг гэмтэлгүйгээр цэвэрлэж үйлчилдэг. • Өөрийн орны хэрэглэгчдэд зориулан Германы стандартад нийцсэн төрөл бүрийн оригинал угаалгын нунтгыг зөвхөн өөрийн цэгүүдээр дамжуулан борлуулдаг. Үүнд: Бактерийг 99% хувь устгадаг Persil нунтаг, ноос ноолуурыг агшиж сунахаас сэргийлдэг Perwoll шингэн, өөх тос, цусны толбо зэргийг 100% арилгах чадвартай тусгай нэмэлт бодисууд зэрэг ордог. • Alliance Laundry Systems компаний Speed Queenбрендийн угаалгын машин, тоног төхөөрөмжүүдийг нийлүүлдэг. Эдгээр угаалгын машинууд нь салбарынхаа хамгийн орчин үеийн дэвшилтэт технологийг зүй ёсоор төлөөлж, ус цахилгааныг дээд зэргийн хэмнэлттэй зарцуулдаг, өдөрт 24 цагаар тасралтгүй ажиллах боломжтой. • Бидний хэрэглэдэг толбо арилгагч нь байгаль орчинд ээлтэй бодис бөгөөд угаалга болон хими цэвэрлэгээний алинд ч материалаа гэмтээдэггүй. • Америкийн Alliance Laundry Systems компаний Speed Queen, UNIMAC, IPSO брэндийн үйлдвэрлэл бизнесийн зориулалттай угаалга хатаалгын машин, индүүний тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ Дидломын ажлын зорилго:Метро экспресс ХХК-ийн үйлчилгээний процессийг судалж, үйлчилгээнд гарч буй алдаа дутагдалтай талуудыг үйлчлүүлэгчидээс авсан бодит судалгаан дээр үндэслэн тодорхойлж,үйлчилгээг хэрхэн сайжруулах арга замуудыг боловсруулахад энэхүү дипломын ажлын зорилго оршино. Дипломын ажлын зорилтууд: • Байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, үйлчилгээний бүдүүвч зураглалтай холбоотой онолын судалгаа хийх • Метро экспресс ХХК-ийн үйлчлүүлэгчдээс асуулгын аргаар судалгаа авах • Судалгаанд шинжилгээ хийж, үр дүнг тодорхойлох • Үйлчилгээний дарааллын зураглал болон бүдүүвч зураглал хийх • Үйлчилгээний явцад гарч буй алдааг илрүүлэх • Үйлчилгээний чанарыг сайжруулах санал зөвлөмж боловсруулах en_US
dc.subject Үйлчилгээний дарааллын зураглал en_US
dc.subject Үйлчилгээний зураглал en_US
dc.subject Хими цэвэрлэгээ en_US
dc.subject Үйлчилгээний чанар en_US
dc.subject бакалаврын ажил en_US
dc.subject метро экспресс en_US
dc.subject хими цэвэрлэгээний газар en_US
dc.subject цэвэрлэгээ en_US
dc.title Үйлчилгээний зураглал ашиглан Метро экспресс ХХК-ийн үйлчилгээг сайжруулах нь en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Сандагдорж, Сайн-Од


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах