dc.description.abstract |
Дэлхий дахинд тархсан Ковид-19 цар тахлын нөлөөгөөр ГШХО-ын урсгал 2020 онд 35%- иар буурч, 2019 онд 1.5 их наяд ам.доллароос 2020 онд 1.0 их наяд ам.доллар болж огцом буурсан. Энэ нь 2009 оны санхүүгийн хямралаас бараг 20%-иар доогуур үзүүлэлт бөгөөд цар тахлын тодорхойгүй байдал нь хөгжиж буй орнуудын ихэнх улсын эдийн засагт хүчтэйгээр нөлөөлж уналтад оруулж байна. Тиймээс энэхүү судалгаагаар ковидын нөлөөлөл ихтэй буюу эрсдэл өндөр, хөгжиж буй орнуудын ГШХО-ын урсгал ямар байгааг, ГШХО татах ямар бодлого, арга хэрэгсэл ашиглаж байгааг судалж, кейс харьцуулах, бодлогын шинжилгээний арга зүйг ашиглан Монгол улсад хэрэгтэй бодлогыг тодорхойлох зорилготой байв. Татварыг бууруулах, хөнгөлөлт урамшууллыг нэмэгдүүлэх, авлигал хээл хахуулийг бага байлгах, хөрөнгө оруулалтын гэрээ хийхэд үр өгөөж өндөр улсуудтай чөлөөт худалдаа, бүс нутгийн интеграцчлалын гэрээ хийх нь ГШХО татахад хамгийн чухал бодлогууд байна гэж таамаглан Казакстан, Ливан, АНЭУ, Вьетнам, Йордан, Парагвай, Гүрж, Болив зэрэг улсуудыг сайн, хэвийн, муу жишигт ангилан харьцууллаа. Судалгааны үр дүнд ГШХО-д Татварыг бууруулах, хөнгөлөлт урамшуулал үзүүлж, эдийн засгийн голлох салбаруудын хязгаарлалтыг бага байлгах нь ГШХО татах оновчтой бодлого байна. |
en_US |