СЭЗИС - Бүтээлийн сан

Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоонд нөлөөлөх хүчин зүйл ба цар тахлын нөлөө

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батболд, Болорсувд
dc.contributor.author Алтангэрэл, Бат
dc.date.accessioned 2022-06-29T09:15:16Z
dc.date.available 2022-06-29T09:15:16Z
dc.date.issued 2022-06-29
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3004
dc.description.abstract 2019 оны сүүлч 2020 оны эхэн үеэр Ковид-19 цар тахал дэлхий нийтэд тархсан болно. Үүнээс болж хөл хорио тогтоож хүмүүс ажиллаа гэрээсээ хийхээс өөр сонголтгүй болсон. Хөл хорионд эмэгтэйчүүд ихээр ажилладаг салбар болох үйлчилгээний салбар хамгийн ихээр өртсөн бөгөөд үүнийг ҮСХ болон дэлхийн банк хамтран явуулсан Цар тахлын нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаанаас харж болно. Мөн 2019 болон 2020 оны хөдөлмөрийн зах зээлийн гол гурван үзүүлэлтийг хооронд нь эрэгтэй, эмэгтэй хүйсээр нь салган харьцуулахад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин болон ажиллах хүчний оролцоон эрчүүдтэй харьцуулахад илүү буурч, харин ажилгүйдлийн түвшний хувьд эрэгтэйчүүдийн ажилгүйдэл илүү ихээр буурсан байна. Үүнээс үзэхэд Ковид-19 цар тахал нь эмэгтэйчүүдэд илүү хүнд туссан болно. Энэхүү дипломын ажлын хүрээнд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшинд үзүүлэх цар тахлын нөлөө болон ажиллах хүчинд нөлөөлөгч бусад хүчин зүйлсийг 2019 болон 2020 оны АХС-ны панел тоон өгөгдөл дээр тулгуурлаж тодорхойлохыг зорилоо. Судалгаанд Шугаман магадлалын, Ложит, Пробит болон Тобит загварыг ашигласан болно. Судалгааны гол үр дүнгээс дурдвал, Ковид-19 цар тахал нь эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоонд сөргөөр нөлөөлсөн. Байршлын хувьсагчдын хувьд нийслэл, аймаг, сум болон тосгон бүгд хөдөө орон нутагтай харьцуулахад эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшинг тодорхой хэмжээгээр бууруулсан байна. Харин боловсролын хувьсагчийн хувьд бакалаврын боловсролтой эмэгтэйг бүрэн дунд ба түүнээс доош боловсролтой эмэгтэйтэй харьцуулахад ажиллах хүчний оролцооны түвшин нь буурсан байна. Мөн эдийн засгийн салбарын үзүүлэлтийн хувьд аж үйлдвэр, барилга болон үйлчилгээний салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшинг хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдтэй харьцуулахад тодорхой хэмжээгээр өссөн байна. Цар тахлын үед эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтэд цалин, нас гэрийн ажил болон гэрлэлтийн байдал эерэг нөлөө үзүүлсэн бол, эрүүл мэнд, хүүхэд харахад зарцуулдаг цаг, өрхийн гишүүдийн тоо гэсэн хувьсагчид сөрөг нөлөө үзүүлсэн байна. en_US
dc.subject Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо, ХИҮХБА, Магадлалын шугаман загвар, Ложит загвар, Пробит загвар, Тобит загвар en_US
dc.title Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоонд нөлөөлөх хүчин зүйл ба цар тахлын нөлөө en_US
dc.title.alternative Factors influencing the participation of women in the labor force and the impact of the Covid-19 pandemic en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Дэлгэрсамбуу, Мөнхцэцэг


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах