СЭЗИС - Бүтээлийн сан

ББСБ-ын бизнесийн үнэлгээнд цар тахлын үзүүлсэн нөлөөг тодорхойлох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Чулуунтогтох, Жавзан
dc.date.accessioned 2022-06-29T09:09:34Z
dc.date.available 2022-06-29T09:09:34Z
dc.date.issued 2022-06-29
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/3002
dc.description.abstract Тус судалгааны ажил нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй нээлттэй санхүүгийн байгууллагуудын бизнесийн үнэлгээнд Ковид-19 цар тахал хэрхэн нөлөөлснийг тодорхойлох зорилготой бөгөөд олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулдаг ББСБ-уудын бодит жишээн дээр практик үнэлгээг хийлээ. Манай улсын хувьд хөрөнгийн зах зээл харьцангуй залуу зах зээл боловч сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж байна. Санхүүгийн болон бизнесийн байгууллагууд хөрөнгийн зах зээлийн үр ашигийг ойлгож олон нийтээс хөрөнгө босгох замаар үйл ажиллагаагаа тэлэх, үнэ цэнээ өсгөх, шударга нээлттэй үйл ажиллагаа явуулах сонирхолтой болсон төдийгүй олон нийт ч хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэгтэй болох, өөрийн сонирхож буй компанид хөрөнгө оруулах замаар нэмэлт орлогын эх үүсвэртэй болох зэрэг олон талын ашигтай. 2021 оны жил эцсийн байдлаар хөрөнгийн биржид бүртгэлтэй 179 компани байгаа бөгөөд 2021 онд 146 компанийн 733,3 сая ширхэг 304,93 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийгджээ. 2019 онд Ковид-19 цар тахал анх бүртгэгдэж 2020 он дэлхий даяар цар тахлын жил болж өнгөрсөн ба одоо ч энэхүү нөлөө бүрэн арилаагүй байна. Манай орны хувьд ч 2020 оны 10 сард анхны тохиолдол бүртгэгдсэнээр бүрэн болон хэсэгчлэн хөл хорио тогтоох, албан байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох зэрэг арга хэмжээг авсан бөгөөд энэ нь байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд нөлөөлсөн. Зарим байгууллагууд дампуурах, иргэд орлогогүй болох зэрэг сөрөг үр дагаврууд бий болсон бөгөөд энэ нь санхүүгийн салбарт ч нөлөөлсөн. Энэхүү судалгааны ажлаар олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулж буй байгууллагын бизнесийн үнэлгээнд цар тахал гэж тодорхойлогдсон Ковид-19 хэрхэн сөргөөр нөлөөлснийг ББСБ-ын практик жишээн дээр авч үзсэн. Хөрөнгийн биржид нээлттэй үйлажиллагаа явуулж буй 3 ББСБ-ыг сонгон авч хорогдуулсан чөлөөт мөнгөн урсгалын арга, үлдэгдэл орлогын аргуудаар бизнесийг үнэлсэн. Энэхүү үнэлгээнд цар тахал хэрхэн нөлөөлсөн, мөн Ковид-19 цар тахлын үед эдгээр компаниудын хувьцааны үнэлгээ хэрхэн өөрчлөгдсөнийг олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээ хийж тодорхойлсон. en_US
dc.subject Бизнесийн үнэлгээ, ББСБ, Чөлөөт мөнгөн урсгал, Үлдэгдэл орлогын арга, Цар тахал, Ковид-19, Олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээ en_US
dc.title ББСБ-ын бизнесийн үнэлгээнд цар тахлын үзүүлсэн нөлөөг тодорхойлох нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах