dc.description.abstract |
2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Татварын багц хуулийг Монгол Улсын Их
Хурал хэлэлцэн баталж 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны
дагуу бүх компаниуд эцсийн өмчлөгчөө бүртгүүлэх үүрэг хүлээсэн. Тэгвэл энэхүү
“эцсийн өмчлөгч” гэж чухам хэн болох, Татварын ерөнхий хуульд заасан “эцсийн
эзэмшигч”-ээс ялгаатай эсэх, мөн компанийн хувьцаа, хувь оролцоог борлуулах,
шилжүүлэх үед эцсийн өмчлөгчид татвар ногдуулахад үүсч буй асуудлуудыг
тодорхойлж, шийдвэрлэх аргачлал, зөвлөмж боловсруулахад энэхүү судалгааны ажил
чиглэгдэх юм.
Судалгаанд татварын хууль тогтоомж, Монгол Улсын шүүхийн шийдвэрийн
сан, статистикийн мэдээллийн нэгдсэн санг үндэслэн компанийн хувьцаа, хувь
оролцоог борлуулах, шилжүүлэх үед эцсийн өмчлөгчид татвар ногдуулахад үүсч буй
асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэх аргачлал, зөвлөмж боловсруулахын тулд
эмпирик судалгааны аргыг ашигласан. Судалгаанд мэргэшсэн, ажлын туршлагатай 5
эксперт, асуулгын судалгаанд нийт 18 хуулийн фирмийн нийт 18 хуульч, өмгөөлөгч,
бусад мэргэжлийн хүмүүс оролцсон. Судалгааны үр дүнгээс үзвэл ашигт малтмал,
цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл,
газар эзэмших, ашиглах эрх бүхий компанийн эцсийн өмчлөгчийн хувьцааг борлуулах,
шилжүүлэхэд үнэлгээ тооцох аргачлалыг ойлгоход төвөгтэй байгаа бөгөөд илүү
боловсронгуй болгохын тулд техникийн хөгжил, нэгдсэн систем хэрэгтэй гэсэн байр
суурьтай байгааг судалж онолын хувьд “эцсийн өмчлөгч”, “эцсийн эзэмшигч”-ийн гол
ялгааг тайлбарласан онолын судалгаа, ийнхүү ялгаатай тайлбарласан байдлыг олон
улсын хандлагатай харьцуулан судаллаа. |
en_US |
dc.subject |
эцсийн өмчлөгч, эцсийн эзэмшигч, хувьцаа борлуулах, хувьцаа шилжүүлэх, татвар төлөх, татвар ногдуулах, эрх борлуулах, эрх шилжүүлэх |
en_US |