dc.description.abstract |
Энэхүү судалгааг орон нутгийн төсвийн төлөвлөлтийн талаар гадаад оны туршлага болон энэ сэдвээр хийсэн судалгааг судалж өөрийн орны орон нутгийн өнөөгийн байдлыг судалж сайжруулалт хийхийг хичээсэн юм. Судалгаандаа Увс аймгийн Давст сумын орон нутгийн төсвийн орлогыг 2015-2021 байдлын үзүүлэлтийг зарлагатай харьцуулахад 2019 онд төсвийн нийт зарлагын 2.1%, 2020онд төсвийн нийт зарлагын 2.3%, 2021 онд төсвийн нийт зарлагын 1.5% тус тус бүрдүүлж байна. Төсвийн зарлагын хувьд 2017-2021 оны үзүүлэлт нь 2017 оныг суурь болгон харьцуулж үзэхэд тус сумын төсвийн урсгал зардалд хийсэн шинэжилгээнээс үзэхэд 2018 онд 10%, 2019 онд 11% нэмэгдсэн харин 2020 онд 12%, 2021 онд 4% буурсан байна. Орон нутгийн төсвийн зарлагын хөтөлбөрөөс харахад орон нутгийн чиг үүрэг дээрээ уялдуулан хөтөлбөрөө гаргасан боловч ард иргэдэд ойлгомжгүй байна. Хөтөлбөр тус бүрийн зардлын задаргаа байхгүй байгаа нь төсвийг захиран зарцуулалтад хяналт тавихад учир дутагдалтай бөгөөд хариуцлагагүй зардлыг нэмэгдүүлэх сул талтай гэж үзлээ. Хөтөлбөр бус бүрдээ зорилго, зорилууд, хүрэх үр дүн байхгүй байгаа нь Орон нутгийн төсвийн зарлагын төлөвлөлтэй хийхдээ хөтөлбөрт болон үр дүнд уялдуулж төсөвлөлтэй хийдэг боловч төлөвлөлт гүйцэтгэл нь зөрүүтэй байсаар байгаа нь чиг үүрэг бүрийн онцлогт тааруулж хөтөлбөр боловсруулж гаргаагүй нь нөлөөлж байна. Ийм учраас орон нутгийн төсвийн зарлагын төлөвлөлтийг сайжруулахын тулд зарлагын хөтөлбөр маш чухал гэдгийг ойлгож хөтөлбөр дээрээ анхаарлаа хандуулж сайжруулалт хийхийг зорилоо. Бүгд найрамдах Албани улсын одоогийн хэрэгжүүлж байгаа орон нутгийн төсвөөр санхүүжүүлдэг чиг үүрэгт суурилсан зарлагын функциональ хөтөлбөр нь төсвөө зөв бодитой төлөвлөхөд маш ойлгомжтой, ямар ч хүн уншаад ойлгохоор боловсруулсан нь анхаарал татаж өөрийн орон нутгийн төсвийн чиг үүрэгт суурилуулан боловсруулахыг зорьсон юм. |
en_US |