dc.description.abstract |
Монгол улсад ноос ноолуурын салбарт IPO гаргасан туршлага хараахан байхгүй тул ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанийг судалгааны объектоор сонгон, дотоод болон гадаад орчны хүчин зүйлсийг судалж, тухайн компани анхдагч зах зээлд хувьцаа санал болгох оновчтой арга замыг санал болгох нь энэхүү судалгааны ажлын зорилго болно. Тус зорилгын хүрээнд IPO-ийн онол арга зүй, судлагдсан байдлыг судалж дүгнэлт өгөх, Монгол улсын хөнгөн үйлдвэрийн салбарт IPO хийж байсан туршлагыг судлах, Монгол улсад IPO хийх орчны шинжилгээ хийж, дүгнэлт өгөх, Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанид стратегийн шинжилгээ хийж, IPO хийхэд бэлэн эсэхийг тодорхойлох, Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани IPO хийх оновчтой арга замыг тодорхойлж санал зөвлөмж боловсруулах зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн.
Судалгааны арга зүйн хувьд онолын судалгаагаар IPO-ийн тухай үндсэн ойлголт, өнөөгийн нөхцөл байдал, давуу болон сул талыг судалсан ба салбарын судалгаанд олон улсын болон Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, IPO хийх үйл явц, шалгуур үзүүлэлт болон ноос ноолуурын салбарын өнөөгийн байдал, Монгол улсын хөнгөн аж үйлдвэрийн салбарт IPO хийж байсан туршлагыг судалсан. Харин эмпирик судалгаагаар ноос ноолуурын салбарт IPO хийх макро эдийн засаг, хөрөнгийн зах зээл болон хууль эрх зүйн орчинг судалсан. Түүнчлэн ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийн салбарын өрсөлдөөний болон стратегийн шинжилгээ, санхүүгийн шинжилгээ, төлөвлөлтийг хийсэн ба эцэст нь тус компани IPO хийхэд бэлэн эсэхийг тодорхойлон дүгнэлт гаргасан. Улмаар тус компани амжилттай IPO хийх арга замыг тодорхойлж, шаардлагатай бэлтгэл ажлын жагсаалтыг цаг хугацааны дарааллаар төлөвлөж өгсөн. Эцэст нь энэхүү салбарт IPO хийхээр төлөвлөж буй бусад компаниудад болон ноос ноолуурын салбарт үргэлжлүүлэн судалгаа хийх судлаачдад зориулж чанал зөвлөмж боловсруулсан болно. |
en_US |