Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд хувьцааны бодит үнэлгээг тооцохын тулд хувьцааны суурь шинжилгээнүүдийг ашиглан, үнэлгээний тохиромжит загвараар хувьцааны үнэлгээг хийхийг зорилоо. Монголын Топ-20 индексийн багцыг бүрдүүлэгч Сүү ХК-ийг сонгон авч үнэлгээг хийсэн болно. Уг судалгааны ажлын хүрээнд Монгол улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын судалгаа, салбарын эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлс, Сүү ХК-ийг санхүүгийн шинжилгээ болоод хөрөнгө оруулалтын эрсдэлийг үнэлэн тооцлоо.