СЭЗИС - Бүтээлийн сан

Вэбсйат дахь мэдээллийн чанарыг сайжруулснаар хэрэглэгчийн үнэнч байдлыг нэмэгдүүлэх боломж

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түмэнбилэг, Ууганболд
dc.contributor.author Баттулга, Дөлгөөнтуул
dc.date.accessioned 2016-02-27T11:45:25Z
dc.date.available 2016-02-27T11:45:25Z
dc.date.issued 2016-02-27
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/298
dc.description.abstract Монголд өнөөдрийн байдлаар мэдээлэл авах хамгийн чухал хэрэгсэл нь интернет дэх мэдээллийн вэбсайтууд болоод байна. Гэтэл вэбсайтын сэтгүүлчид мэдээллийнхээ үнэн бодит байдалд судалгаа хийдэггүй, бусдаас хуулбарлах байдлаар ажиллаж байгаа нь хэрэглэгчид баталгаагүй, худал мэдээлэл хүргэх, ингэснээр нийгэмд худал мэдээлэл тарах, хэрэглэгчийн зүгээс вэбсайтад итгэх итгэл буурах үндэс болж байна. Иймд мэдээллийн вэбсайт дахь мэдээллийн чанарт тавигдах шаардлагыг судалж, чанарыг сайжруулснаар хэрэглэгчийн үнэнч байдлыг нэмэгдүүлэх боломжийг тодорхойлохыг зорилоо. Зорилгоо хангах үүднээс 1997 онд мэдээллийн чанарын хурал дээр Канн, Стронг, Ванг нарын танилцуулсан “Бүтээгдэхүүн үйлчилгээний гүйцэтгэл / мэдээллийн чанар (PSP/IQ) загвар”-ыг ашиглан мэдээллийн чанарыг хэмжиж, чанар нь хэрэглэгчийн үнэнч байдалд хэрхэн нөлөөлдгийг тодорхойллоо. Мэдээллийн чанарыг тодорхой тооны хэмжих нэгжүүдийг ашиглан үнэлдэг бөгөөд мэдээллийн вэбсайтын салбарын хувьд чанарт хэр зэрэг ач холбогдол өгч байгааг харьцуулалтын судалгаанд үндэслэн тодорхойллоо. Үүний үр дүнд 220 хэрэглэгчдээс асуулгын аргаар, 10 сэтгүүлчдээс ярилцлагын аргаар судалгаа авч мэдээллийн чанарыг сайжруулах нь үнэнч хэрэглэгчийн тоог нэмэгдүүлдэг гэдгийг тогтоолоо. Гэвч вэбсайтууд мэдээллийн чанарыг бүрэн хангаагүйгээс хэрэглэгчийн үнэнч байдал, хэрэглэгчийн хүлээлтийг бүрэн хангаж чадахгүй байгаа байдал харагдлаа. Иймд сэтгүүлчид болон вэбсайтын зүгээс мэдээллийнхээ чанарыг сайжруулахад анхаарах шаардлагатай байна. en_US
dc.subject PSP/IQ en_US
dc.subject Мэдээллийн чанар en_US
dc.subject Information quality en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject хэрэглэгчийн үнэнч байдал en_US
dc.subject мэдээллийн чанарыг үнэлэх арга, загварууд en_US
dc.subject гадаадын нэр хүндтэй мэдээллийн вэбсайт дахь чанар en_US
dc.subject дотоодын нэр хүндтэй мэдээллийн вэбсайт дахь чанар en_US
dc.title Вэбсйат дахь мэдээллийн чанарыг сайжруулснаар хэрэглэгчийн үнэнч байдлыг нэмэгдүүлэх боломж en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Асрал, Тамир


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах