Хураангуй:
Хөгжингүй орнуудад компанийн засаглалын талаар маш өргөн цар хүрээг хамарсан, олон төрлийн судалгааны ажлууд хийгдэж, компанийн засаглалын хөгжлийн олон агентлагууд ажиллаж байгаа бөгөөд нээлттэй компаниуд компанийн засаглалын оноогоороо өрсөлдөж, санхүүгийн зах зээлийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байна. Компанийн засаглалыг боловсронгуй болгох нь үр ашигт ажиллагааг хангах, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах болон олон улсын хөрөнгийн зах зээлд
нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон ач холбогдолтой. Манай улсад компанийн засаглалын талаарх ойлголт хангалттай хөгжөөгүй, байгууллагын удирдлага түүний үр ашгийг төдийлөн мэддэггүй байдал ажиглагдсан. Тиймээс энэхүү сэдвийг судлагдах шаардлагатай гэж үзэн Монгол улсын хөрөнгийн бирж дээрх хувьцаат компаниудын засаглал нь хувьцааны үнэд хэрхэн нөлөөлдгийг тодорхойлж, засаглалын менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг боловсруулах зорилгынхоо хүрээнд олон улс дахь онол, практикийн туршлагуудыг судалж, Монголын компанийн засаглалын өнөөгийн байдлыг тодорхойлж, баримт бичгийн шинжилгээний аргаар засаглалыг үнэлж, регрессийн аргаар хамаарлыг шинжиллээ.