Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд банкны бодит үнэлгээг тооцоолж, оновчтой арга аргачлалыг тодорхойлох зорилгоор Богд банк ХК-ийн хувьцааны үнэлгээг тооцоолон хөрөнгө оруулалтын санал зөвлөмж хүргэсэн. Хувьцааны үнэлгээг тооцохдоо банкны үнэлгээнд өргөнөөр ашиглагддаг эздийн өмчийн чөлөөт мөнгөн урсгалын арга (FCFE) болон зах зээлийн үнийн үржвэрийг (Price multiplier) ашигласан бөгөөд Богд банк ХК-ийн хувьцаа нь зах зээл дээр багаар үнэлэгдсэн гэсэн үр дүн гарсан.