dc.description.abstract |
Үр ашигт зах зээлийн таамаглал гэдэг нь үнэт цаасны үнэ нь нийтэд дэлгэгдсэн бүх мэдээллийг бүрэн тусгадаг, шинэ мэдээллийг шуурхай хүлээж авдаг, бүх хувьцаа нь зах зээлийн шударга үнэтэй учраас хөрөнгө оруулагчид буруу үнэлэгдсэн үнэт цаасыг хайж цаг гарздах шаардлагагүй , тэнцвэртэй төгс зах зээл юм. (Анар, Үр ашигт зах зээлийн сул хэлбэр: Монголын хөрөнгийн зах зээл, 2014). Өнөөгийн Монгол Улсын хөрөнгийн зах зээл нь сул үр ашигт буюу компанийн хувьцаа нь компанийн үнэ цэнийг бүрэн илэрхийлж чаддаггүйг харуулж байна.
Тэгвэл уг судалгаагаар Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжигдаж байгаа хувьцаануудын үнэд нөлөөлж буй суурь буюу уламжлалт хүчин зүйлсийг тодорхойлж нөлөөллийг судлахаас гадна орчин үед шинээр бий болж буй мэдээлэл, үйл явдлууд нь хэрхэн хувьцааны үнэд нөлөөлж буйг тодорхойллоо. |
en_US |