Хураангуй:
2022 оны 3 сарын байдлаар нийт 18,000 гаруй крипто валют дэлхий дээр арилжаалагдаж байна. Крипто валютын бирж дээр койн, токен, хувьцаагаар баталгаажсан токен зэргийг 24/7 арилжаа хийж, өөрийн крипто валютаа бусад крипто валютаар сольж арилжаа хийн мөн стейк хийх байдлаар нэмэлт хүүгийн урамшуулал олох боломжтой зэрэг талуудаараа уламжлалт байдлаас ялгарч чаддаг байна.
Дотоодын зах зээл дээр 23 гаруй бирж үйл ажиллагаагаа явуулж байна. Зарим нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй байна. Хэрвээ Монголын хөрөнгийн зах зээл дээр Крипто валютын бирж IPO хийснээр, хамтын ажиллагаа нэмэгдэж, нууцлагдмал байдал арилж, хамгийн гол нь дахин санхүүжилт татаж болно мөн үйл ажиллагаа нь тэлэхийн хэрээр хувьцаа эзэмшигч нар нь ногдол ашиг хүртэх боломжтой юм.
Нөгөө талаас IPO хийхийн тулд биржүүд ямар байх ёстой, ямар боломжууд гарч ирэх талаас болон түүнд нийцсэн бирж байгаа эсэхийг тодорхойлсон.