СЭЗИС - Бүтээлийн сан

AISP-Г НЭВТРҮҮЛЭХ ЗАМААР САНХҮҮГИЙН ДИЖИТАЛ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor ЗОРИГТ, ОЮУНЦАЦРАЛ
dc.contributor.author ЦОГБАДРАХ, ХОНГОРЗУЛ
dc.date.accessioned 2022-06-29T06:06:55Z
dc.date.available 2022-06-29T06:06:55Z
dc.date.issued 2022-06-29
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2973
dc.description.abstract Өндөр хөгжилтэйд тооцогддог Европын холбооны улсууд нь 2016 оноос эхлээд Шинэчлэн найруулсан төлбөрийн үйлчилгээний удирдамж/PSD2/-г гаргасан ба 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ удирдамж нь Европын улсын 29 зах зээл дээр амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд багадаа 9000 орчим банкны үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх шинэ дэвшилтэт зохицуулалт болсон юм. Үүний гол зорилго нь Европын Холбоон дахь банкны салбаруудыг нэгтгэж улмаар банк хоорондын өрсөлдөөнийг өргөжүүлэхөд чиглэсэн гэхэд болно. PSD2 нь дотроо AISP/Account Information Service Provider/ болоод PISP/Payment Initiation Service Providers/ гэж хоёр ангилна. Тус үйлчилгээ нь ямар зориулалттай гэхээр нэг хэрэглэгч хэд хэдэн банканд данстай байж болох бөгөөд түүнийгээ гуравдагч этгээд/байгууллага/-ээр бүртгүүлэх боломж үүсэх ба данс эзэмшигчийн зөвшөөрлөөр өгөгдсөн данснуудын гүйлгээний жагсаалт, холбогдох өөр нууцлалттай мэдээллүүдийг автомат хэлбэрээр нэгтгэн гаргаж үйлчилгээ үзүүлэх юм. Үүний үр дүнд нэгдсэн мэдээлэл дээр нь тулгуурлан хөрөнгө оруулалтын хамгийн сайн боломжит хувилбарыг харилцагчдад харуулах/санал болгох автомат зөвлөхийн үйлчилгээ юм. Миний сонгож авсан AISP нь /дансны мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд/ PSD2-ийн чухал бодит үр дүн гаргаж чадсан нь юм. Одоо үед техникт хөрөнгө оруулах үйл явцыг харвал финтек компаниудын 46%, томоохон банк, санхүүгийн байгууллагын 30% нь хиймэл оюун ухаантай холбоотой салбарт хөрөнгө оруулалтаа хийж байгааг судалгаанууд харуулсан. Тиймдээ ч үүнийхээ дагуу судалгаа шинжилгээг хийж Монгол улсын нөхцөл байдалд нэвтрэх боломжтой эсэхийг судалж, өөрийн үнэлгээ дүгнэлтийг өгөхийг зорилоо. en_US
dc.subject AISP, PISP, PSD2, open banking, fintech en_US
dc.title AISP-Г НЭВТРҮҮЛЭХ ЗАМААР САНХҮҮГИЙН ДИЖИТАЛ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах