СЭЗИС - Бүтээлийн сан

Монголын арилжааны банкны секторын үр ашигт байдал, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Соронзоннайгал, Дашдорж
dc.contributor.author Ганболд, Ариунтөгс
dc.date.accessioned 2016-02-27T11:37:47Z
dc.date.available 2016-02-27T11:37:47Z
dc.date.issued 2016-02-27
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/296
dc.description.abstract Тус судалгааны ажил нийт 7 банкны 2004 оны 1-р улирлаас 2013 оны 3 улирал хүртэлх орлогын болон санхүүгийн тайланд үндэслэн уламжлалт аргаар үр ашгийн харьцаа болон Панел үнэлгээний аргачлал ашиглаж үнэлгээ хийсэн. Уламжлалт аргаар тооцсон үр ашгийн тархалтын функц нь савалгаатай байсан зарим банкуудаас үүдэн хэвийн бус тархсан ч ерөнхийдөө нийт салбарын хувьд үр ашигт байдал тогтворжсон гэж дүгнэж байна. Манай үнэлсэн загварын үр дүнд үр ашгийн харьцааны регрессийн шинжилгээний үр дүнгээр үр ашигт сөрөг нөлөө үзүүлж байгаа 3 хүчин зүйлсэд чанаргүй зээлийн хэмжээ, активтай хамааралтай зардлын хэмжээ болон гарцын зөрүү зэрэг нь өсөх үед банкуудын үр ашгийн хэмжээ буурдаг. Харин үр ашиг өсөх нөхцөлүүдэд Хэрфиндал Хиршмений индекс (ХХИ) болон банкуудын хэмжээгээр ангилсан дамми нөлөө зэрэг багтаж байна. Нийт салбарын хувьд болон банк тус бүрд үзүүлэлтүүд хэрхэн нөлөөлдөг болохыг,мөн ямар шалтгаануудаас болж ялгаатай нөлөө үзүүлж байгааг таамаглан тайлбарлав. Дараа нь нийт салбарын хувьд шугаман регрессийн шинжилгээ хийхдээ банкуудыг хэмжээгээр нь ангилан том, дунд, жижиг банкуудын хувьд орлого зарлагын бүтцийн хэмжээг харгалзан томоос жижиг уруу банкны үр ашигт байдал буурдаг гэсэн таамаглал дэвшүүлсэн.ХХИ өндөр байснаараа банкны секторын үр ашигт байдал ихсэнэ. Хөрөнгийн төвлөрөл бий болж томоохон банкууд зах зээлийн ихэнх хувийг эзлэх үед капиталын зардал буурч үүнээс үр ашигт байдал ихэснэ. Жижиг банкууд хүүний бус зардал бага, харин дунд банкууд тэлэлт болон дотоод хөрөнгө оруулалт зориулан их хэмжээний хүүгийн бус зардал гаргасан ч өдий хүртэл үр ашгаа өгөөгүй байх магадлалтай Нөгөөтээгүүр том банкуудын зардал нь их ч гэлээ зардлаа давсан орлогын хэмжээтэй байх нь том банкуудын үр ашиг хамгийн өндөр гарах шалтгаан болсон. Банкны өөрийн хүчин зүйлээс хамаарч байгаа нөлөө хэт өндөр байна. Харин банкны өрсөлдөөнөөс хамаарч байгаа хамаарал харьцангуй бага байгаа үр дүнг харуулсан байна. Жижиг банкууд илүү үр ашигтай байна. Менежментийн зардал үр ашиггүй байдлыг бий болгож байж болно гэсэн дүгнэлтэд хүрлээ. en_US
dc.subject үр ашгийн харьцаа en_US
dc.subject үр ашигт байдал en_US
dc.subject панел үнэлгээ en_US
dc.subject макро хүчин зүйлс en_US
dc.subject бакалаврын ажил en_US
dc.subject валют en_US
dc.subject арилжааны банк en_US
dc.subject валютын ханшийн хэлбэлзэл en_US
dc.title Монголын арилжааны банкны секторын үр ашигт байдал, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Энхжаргал, Элдэв-Очир


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах