Хураангуй:
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хурдацтай хөгжиж буй краудфандинг буюу хамтын санхүүжилтийг ашиглан маш олон гарааны болон жижиг дунд бизнес, төсөл хөтөлбөрүүд санхүүжилтээ амжилттай босгож чадсан. Эдгээр бизнесүүд өмнө нь уламжлалт арга болох цөөн хэдэн эх үүсвэрээс их хэмжээний хөрөнгийг татан санхүүжилтээ босгодог байсан бол орчин үед финтек салбар хөгжихийн зэрэгцээ краудфандинг платформын хэрэглээ нэмэгдэж олон хүнээс хөрөнгө татан төвлөрүүлж, санхүүжилтээ босгох боломж бүрдсэн байгаа юм. Гаднын улс орнуудад энэ салбар нь жилээс жилд өсөж байгаа бол Монгол улсад хамтын санхүүжилтээр санхүүжсэн бизнес, төсөл хөтөлбөрүүд харьцангуй цөөн байгаа билээ.
Уг судалгааны ажлаар краудфандингийн онолын судалгаа, сэдвийн хүрээнд хийгдсэн гадаад болон дотоод судлагдсан байдлын судалгаа, краудфандинг платформын олон улсын өнөөгийн байдлын судалгаа хийж Монгол улсад хөгжүүлэх боломжийг
тодорхойлсон.