Хураангуй:
Технологийн хөгжил нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбаруудад дэвшилт, шинэ сорилт, шинэ боломжуудыг нээн өгсөөр байна. Финтек буюу дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ нь хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээг хурдан шуурхай, үр дүнтэйгээр авах боломжийг олгож байгаа ч тэр хэрээрээ мэдээллийн аюулгүй байдал алдагдах, хууль бус арилжаа гүйлгээ, мөнгө угаах гэх мэт цөөнгүй эрсдэлүүдийг дагуулж байна. Нэгэнт бизнес болоод санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд цахим хэлбэрт шилжиж байгаа тул үүнтэй зэрэгцэн МУТСТ хяналтыг илүү боловсронгуй болгох, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд байна. Тиймээс монгол улсын МУТСТ тогтолцоо болон үйл ажиллагааг судалж, энэхүү гэмт хэргийн эсрэг гарч буй дижитал технологиудын талаар судалсан.