СЭЗИС - Бүтээлийн сан

ОЮУ ТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ: ҮР АШИГ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Төртогтох, Наранцогт
dc.contributor.author Батболор, Амундарь
dc.date.accessioned 2022-06-28T10:42:54Z
dc.date.available 2022-06-28T10:42:54Z
dc.date.issued 2022-06-28
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2963
dc.description.abstract Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ нь зорилгодоо хүрч чадахгүй нөхцөл байдал үүсчээ. Энэ нь шударга ёсны зарчимд харш зохицуулалт гэрээнд агуулагдаж байгаатай холбоотой гэж үзхээр байна. Тиймээс энэхүү судалгааны ажилдаа эхний бүлэгт ерөнхий онолын мэдээлэл, байгалийн баялагийн тэгш эрх, шударга ёсны харилцан хамаарал мөн энэхүү тэгш эрхийг хүртэж үл чадах Монголын иргэдийн эрх ашгийг зөрчиж буй Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь шударга бус болох талаар тусгалаа. Хоёрдугаар бүлгийн эхний хэсэгт Оюу толгойн гэрээг шинжлэн судлах хэсэгтээ Оюу толгойн гэрээ ашигтай эсэхийг нийгэмд хэн юу гэж бодож буй талаар үзэл бодлыг тусган, анх 2009 онд гэрээ хийхэд хэр их хэмжээний ашиг, үр өгөөж хүлээн байсныг одоогийн бодит байдалтай харьцуулан бичсэн. Ингээд шударга бус хэмээн нэгдүгээр бүлэгтээ тодорхойлсон гэрээнээс чухам ямар гол нөхцлүүд шударга бус байдлыг үүсгэж байгааг гарган ирж, дараагаар нь тэдгээр заалтуудыг хэрхэн Монголд үр ашигтайгаар өөрчлөн сайжруулж болох талаар өөрйин саналыг хувалцсан. Хоёрдугаар бүлгийн төгсгөл хэсэгт уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын маргаануудын талаар мөн 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль шинэчлэгдэн батлагдсны дараа 2015 онд хийгдсэн төслийн хөрөнгө оруулалтын гэрээг Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээтэй харьцуулан судалсан. Бусад улс оронд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин нь ямар зохицуулалттай байснаар эзэн орон нь ашигтай байх боломж бүрддэг тухай судалгааг оруулж Монголын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинтой харьцуулан дүгнэлт бичсэнээр судалгааны ажил төгсөж байна. en_US
dc.subject Оюу толгой төсөл Уул уурхайн хөрөнгө оруулалт Хөрөнгө оруулалтын гэрээ Шударга ёс Баялагийн тэгш хуваарилалт Үр ашиг Татвар en_US
dc.title ОЮУ ТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ: ҮР АШИГ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах