Хураангуй:
Мөнгө нь арилжаа наймаа хийгдэх, орчин үеийн эдийн засаг оршин тогтнох үндсэн суурь нь өөрөө мөнгө болдог. Мөнгө нь төлбөр тооцооны хэрэгслээс гадна, зах зээл дээрх бараа үйлчилгээний үнэ цэнийг хэмжих нэгж эсвэл хадгалж болох нэг төрлийн хөрөнгийн үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл цаашид мөнгөний эдгээр үүргийг цахим мөнгө гүйцэтгэж болох уу том асуулт болж байна. Мөнгө цахим хэлбэрээр орших нь ердийн үзэгдэл болоод удаж буй ч , сүүлийн үеийн криптовалютууд нь шинэчлэлийн давалгаа бий болгож байна.
Монгол улс сүүлийн хэдэн жилд Криптовалютад ихэд анхаарч хүмүүс их сонирхож санхүүгийн хөрөнгө оруулах, цахим валют эсэхэд эргэлзэж ихээхэн маргаан бий болгоод байгаа билээ. Ямар нэгэн онолын үндэслэлгүйгээр хялбар аргаар амархан мөнгө олох сонирхолтой бүлэг хүмүүс өр зээлэнд орон байж ашиг олсон эсэх нь тодорхойгүй эрсдэлтэй алхам их хийж байхад зарим нэг нь маш их судалгаатай хөрөнгө оруулж давуу талыг бий болгож байна .
Аливаа зүйлийг үндсээр нь ойлгох нь чухал. Дижитал хөрөнгө гэж тоон хэлбэрээр ямар нэгэн компьютэр дотор бий болж, арилжаалагдаж, хадгалагдаж байдаг биет бус хөрөнгийг хэлнэ. Харин дижитал хөрөнгийг блокчэйн технологтой хослуулсанаар хуурамчаар үйлдвэрлэж эсвэл өөрт байхгүй хөрөнгийг бусадруу илгээх боломжгүй өвөрмөц дижитал хөрөнгийг бий болгож болдог.
Криптовалют гэж юу вэ? Блокчэйн үнэхээр найдвартай бөгөөд эрсдэлгүй технолог мөн үү? Биткойн хөөс биш биз? Монгол хүмүүс криптовалютыг хэрхэн ойлгож байна, хэрхэн хөрөнгө оруулж байна вэ гэдэг олон асуултанд хариулт авахыг эрмэлзэж судалгааны явцад судлан ойлгуулах явдал болно.