Хураангуй:
Нэмэгдсэн өртгийн албан татварыг дэлхийн ихэнх орон хэрэгжүүлдэг бөгөөд манай орны
хувьд арван хувийн НӨАТ авч, үүний хоёр хувийг иргэд буюу татвар төлөгчдөд болон
ААН, байгууллагуудад хууль журмын дагуу буцаан олгодог. НӨАТ-ын буцаан олголт
бол нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх гол хөшүүрэг билээ. Харин энэхүү буцаан
олголтод иргэд ямар хандлагатай байдаг талаар төдийлөн авч хэлэлцдэггүй байна. Иймд
энэхүү дипломын ажлын хүрээнд НӨАТ-ын буцаан олголтод хандах хандлага тэр дундаа
иргэд буюу татвар төлөгчид ямар хандлагатай байдаг талаар нарийвчлан авч үзлээ.
Судалгааны ажлын зорилго нь НӨАТ-ын буцаан олголтод татвар төлөгчид хэрхэн
ханддагийг тогтоож, цаашлаад буцаан олголтын хувьд ямар бодлого баримталбал
төсвийн орлогод эерэг нөлөө үзүүлэх талаар зөвлөмж гаргахад оршино. Үүний хүрээнд
дараах гурван таамаглалыг дэвшүүлэв. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголт хийдэг
болсноор иргэд түүний эдийн засгийн ач холбогдлын талаар илүү сайн ойлголттой
болсон. Мөн худалдаа, үйлчилгээний салбарын НӨАТ-аас зугтах үзэгдэл элбэг байгаа.
Түүнчлэн НӨАТ-ын буцаан олголт нь системд бүртгэлтэй татвар төлөгчдөд хүртээмжтэй
байдаг тул үүнд эерэг хандлагатай байдаг бол эсрэгээрээ сугалаанд ил тод байдлыг
хангаагүйгээс сөрөг хандлагатай байдаг.