dc.description.abstract |
Шалтгаант дүгнэлт гэдэг нь нь үйл ажиллагаа, хөндлөнгийн оролцоо, эмчилгээ нь сонирхлын үр дүнд хэрхэн нөлөөлж буйг судлах явдал юм. 1930-аад оноос статистикчид болон эконометрикчид туршилтын бус өгөгдөл ашиглан үнэлгээ хийх аргуудыг боловсруулж, хөгжүүлсэн байна. Нийгэм, зан төлөв, био анагаахын шинжлэх ухаанд аливаа бодлого, хөтөлбөрийн үнэлгээг хийх зардал бага, богино хугацаанд хийх боломжтой эконометрик аргууд бий болж өдгөө маш өргөнөөр ашиглагдаж байна. Энэхүү дипломын ажлын хүрээнд түгээмэл ашиглагддаг ялгаврын ялгавар, туслах хувьсагч, тасралттай регрессийн загваруудыг судалж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нөлөөг тасралттай регрессийн аргаар шинжиллээ. Эмпирик шинжилгээний үр дүнд хүүхдийн мөнгөн тэтгэмж нэмэгдэхэд өрхийн нэг хүнд ногдох өрхийн хадгаламжийг 6.86 хувиар, хүнсний бус зардлыг 0.33 хувиар, боловсролын зардал 5.675 хувиар, хүнсний зардлыг 3843 төгрөгөөр, эрүүл мэндийн зардлыг 40750 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Харин хүүхдийн хувцасны зардал 8.5 хувиар, тээврийн зардал 8813 төгрөгөөр буурсан үр дүн гарсан. |
en_US |