dc.description.abstract |
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол улсын эдийн засаг хурдацтай сэргэсний зэрэгцээ эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмж сайжирч хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тоо буурч, сургуулийн өмнөх боловсрол, сургуульд хамрагдалтын түвшин нэмэгджээ. Гэсэн хэдий ч манай улсын хувьд ядуурал дорвитой хэмжээнд буурахгүй байгаа бөгөөд ядуу 5 хүн тутмын 2 нь 15 хүртэлх насны хүн ам байжээ. Хүүхэд өөрөө орлого олдоггүй, өрх гэрийн шийдвэр гаргалтад оролцдоггүй учраас хүүхдийн ядуурлыг орлого болон хэрэглээнд тулгуурлан тооцох нь дутагдалтай юм. Тиймээс дипломын ажлын хүрээнд 2018 оны НҮТС-ны өгөгдлийг ашиглан Монгол улс дахь 5 хүртэлх насны хүүхдийн ядуурлыг Олон хэмжээст, давхацсан гачигдлын шинжилгээний аргачлалыг ашиглан тооцож, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг хязгаарлагдмал хамааран хувьсагчтай загваруудыг ашиглан үнэлэхийг зорилоо. Судалгаанд 0-4 насны 5282 хүүхдийн түүврийг ашигласан ба хүүхдийн үндсэн хэрэгцээнд тулгуурлан 0-1 нас, 2-4 нас гэсэн 2 насны бүлэгт хуваан авч үзлээ. 0-1 насны хүүхдүүдийн дийлэнх хэсэг нь хоол тэжээлийн байдал, хүүхдийн өсөлт хөгжил, орон сууц зэргийн хувьд гачигдсан ба нэгэн зэрэг 4-н гачигдалд өртдөг байна. Харин 2-4 насны хүүхдүүдийн 70% 3 болон түүнээс олон гачигдалд нэгэн зэрэг өртжээ. Хүүхдийн олон хэмжээст ядууралд өртөхөд хүүхдийн нас, өрхийн тэргүүний боловсрол, эхийн боловсрол, өрхийн аж байдлын түвшин, өрхийн гишүүдийн тоо, оршин суугаа газар чухал нөлөөтэй байжээ. |
en_US |