СЭЗИС - Бүтээлийн сан

Хөрөнгө оруулагчийн мэдээлэл боловсруулалтын гажуудлыг бууруулах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Энхжаргал, Элдэв-Очир
dc.contributor.author Батсүх, Нинжмаа
dc.date.accessioned 2022-06-28T06:38:32Z
dc.date.available 2022-06-28T06:38:32Z
dc.date.issued 2022-06-28
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2953
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд Монгол улсын хөрөнгийн зах зээл идэвхжиж, шинээр болон нэмж үнэт цаас гаргах зэрэг олон үйл ажиллагаа амжилттай явагдаж идэвхтэй хөгжиж байгаа ч хурдацтай идэвхжиж буй хөрөнгийн зах зээлийн гол оролцогчид болох хувь хөрөнгө оруулагчдын санхүүгийн мэдлэг, зан төлөв зах зээлтэйгээ хамт хөгжих хэрэгцээ бий болоод байна. Монгол улсын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаа ч дотоодын хөрөнгө оруулагчдад зан төлөвийн санхүүгийн гажуудлууд илэрсээр байгааг сүүлийн жилүүдэд хийгдсэн зан төлөвийн санхүүгийн судалгаанаас харж болно. Энэхүү судалгааны ажлаар Монголын хөрөнгийн зах зээлд оролцдог хувь хөрөнгө оруулагчид макро орчин, салбар, корпорацын хүрээн дэх албан болон албан бус мэдээллүүдийг олон төрлийн эх үүсвэрээс хүлээн авч боловсруулахдаа мэдээлэл боловсруулалтын ямар гажуудлуудыг бий болгодог болохыг тодорхойлон, хөрөнгө оруулагчийн шинж чанарг, мэдээллийн эх үүсвэр болон мэдээлэл боловсруулалтын гажуудал хоорондын хамаарлыг илрүүлэх зорилготой. Судалгааны ажлын онолын хэсэгт зан төлөвийн санхүү ба түүний микро түвшин, когнитив буюу танин мэдэхүйн төөрөгдлийн талаарх ойлголтууд, мэдээлэл боловсруулалтын онол, мэдээлэл боловсруулалтын гажуудал ба түүний төрлүүд, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтанд ашиглагддаг мэдээллүүд гэсэн агуулгын хүрээнд онолын судалгааг хийсэн болно. Мэдээлэл боловсруулалтын онолын хэсэгт судалсан Шенноны ерөнхий харилцааны системийн бүдүүвч зургийг судалгааны загварын гол суурь нь болгон ашиглахаар сонгосон. Энэхүү схемийг ашигласнаар хөрөнгө оруулагчийн мэдээлэл боловсруулах процессийг тодорхойлох боломжтой болсон юм. Судалгааны үр дүнд хөрөнгө оруулагчийн ашиглаж буй мэдээллийн эх сурвалж болон мэдээллийн төрөлд өгч буй ач холбогдол нь тухайн хөрөнгө оруулагчийн мэдээлэл боловсруулалтын гажуудалтай сул хамааралтай болохыг олж илрүүлсэн. Нөгөө талаас хувь хүний хүчин зүйлс болон нас, хүйс, хөрөнгө оруулалтын туршлага, идэвхтэй байдал нь мэдээлэл боловсруулалтын гажуудалтай тодорхой хамааралтай байв Хөрөнгө оруулагчиын мэдээлэл боловсруулалтын гажуудлыг төрөл бүрээр нь харвал зангууны төөрөгдөл, ментал аккаунтинг, шинэлэг байдлаас хамаарах төөрөгдөл хамгийн их ажиглагдаж байна. Харин өөртөө хамаатуулах төөрөгдөл судалгаанд оролцсон хөрөнгө оруулагчдын дунд хамгийн бага илэрсэн юм. en_US
dc.subject Мэдээлэл боловсруулалтын гажуудал en_US
dc.subject Зан төлөвийн санхүү en_US
dc.subject Когнитив төөрөгдөл en_US
dc.title Хөрөнгө оруулагчийн мэдээлэл боловсруулалтын гажуудлыг бууруулах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах