СЭЗИС - Бүтээлийн сан

Эмэгтэй бэлэн хувцасны брэнд танигдалтад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сандаг, Сайн-Од
dc.contributor.author Бадрах, Сэлэнгэ
dc.date.accessioned 2016-02-27T11:22:40Z
dc.date.available 2016-02-27T11:22:40Z
dc.date.issued 2016-02-27
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ife.edu.mn/handle/8524/293
dc.description.abstract Брэнд гэдэг аливаа бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэгч хэрэглэгчдийн сэтгэл ханамжинд шууд нөлөө үзүүлдэг зүйл юм. Тэр дундаа дэлхий дахинаа хамгийн хүчтэй өрсөлдөөний салбар болох “Эмэгтэй бэлэн хувцасны зах зээл” нь жилээс жилд улам өргөжин тэлсээр байна. Энэ өөрчлөлтөнд Монгол улс ч мөн адил мэдрэмтгийгээр хандан импортоор буюу Итали, Герман, Америк, Англи, Европын болон Азийн орнууд болон энэ салбартаа манлайлагч орнуудын брэндүүдтэй хамтран ажиллаж охид бүсгүйчүүдийг дэлхийн загвартай хөл нийлүүлэн алхахад маш том нөлөө үзүүлж чадаж байгаа юм. Эдгээр брэндүүдийг хүмүүст хүргэх хамгийн гол хүчин зүйл нь “Брэнд танигдалт” (Brand awareness) юм. Тухайн брэндээ хэрэглэгчид сайн таниулж чадсанаараа эрэлт ихтэй байгаа потенциалыг ханган хэрэглэгчдийг өөртөө татан нэг талаас компанийг амжилттай үйл ажиллагаа явуулахад нь улам бүр дэмжлэг болж хэрэглэгчид ч гэсэн сэтгэл ханамжийн өндөр түвшинг бий болгоход хамгийн чухал нөлөө үзүүлж чадах юм. Тиймээс олон улсын судалгааны ажилууд, эрдэм шинжилгээний ажил болон дипломуудаас хоёрдогч өгөгдлийн шинжилгээг нийт 60 гаруй төрлийн онолын судалгаа, эрдмийн ажлын хүрээнд хийснээр Брэнд танигдалтад нөлөөлөх дараах найман төрлийн хүчин зүйлсээр тодорхойлон таамаглан сонгож авсан. Үүнд: 1. Брэндийн хөрөнгө оруулалт 2. Хэрэглэгчдийн олон улсын соёлыг хүлээж авах байдал, 3. Олон улсын брэндийг хүлээж авах байдал. 4. Мерчиндайзинг, 5. Ам дамжсан яриа, 6. Үнэ чанарын тэнцэл, 7. Загварын шинэлэг байдлын ойлголт 8. Байгууллагын нэр, дүр төрх, нэр хүнд болон үнэнч байдал гэсэн нөлөөлөгчүүдийг сонгон авч тус бүрийг тодорхойлогч дэд хүчин зүйлүүдэд задлан шинжлэхийг зорьсон болно. Эдгээр найман хүчин зүйлүүд нь тус тус 12, 14, 8, 15, 9, 6, 5, 20 тооны асуулгуудаар тодорхойлсон болно. en_US
dc.subject Брэнд танигдалт en_US
dc.subject Эмэгтэй бэлэн хувцас en_US
dc.subject Брэндинг en_US
dc.subject бакалаврын ажил en_US
dc.subject брэндийн хөрөнгийн талаар ойлголт en_US
dc.subject чанарын талаар ойлголт en_US
dc.subject брэндийн үнэнч байдал en_US
dc.subject хамрах хүрээ en_US
dc.title Эмэгтэй бэлэн хувцасны брэнд танигдалтад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох нь en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах