Хураангуй:
Брэнд гэдэг аливаа бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэгч хэрэглэгчдийн сэтгэл ханамжинд шууд нөлөө үзүүлдэг зүйл юм. Тэр дундаа дэлхий дахинаа хамгийн хүчтэй өрсөлдөөний салбар болох “Эмэгтэй бэлэн хувцасны зах зээл” нь жилээс жилд улам өргөжин тэлсээр байна. Энэ өөрчлөлтөнд Монгол улс ч мөн адил мэдрэмтгийгээр хандан импортоор буюу Итали, Герман, Америк, Англи, Европын болон Азийн орнууд болон энэ салбартаа манлайлагч орнуудын брэндүүдтэй хамтран ажиллаж охид бүсгүйчүүдийг дэлхийн загвартай хөл нийлүүлэн алхахад маш том нөлөө үзүүлж чадаж байгаа юм. Эдгээр брэндүүдийг хүмүүст хүргэх хамгийн гол хүчин зүйл нь “Брэнд танигдалт” (Brand awareness) юм. Тухайн брэндээ хэрэглэгчид сайн таниулж чадсанаараа эрэлт ихтэй байгаа потенциалыг ханган хэрэглэгчдийг өөртөө татан нэг талаас компанийг амжилттай үйл ажиллагаа явуулахад нь улам бүр дэмжлэг болж хэрэглэгчид ч гэсэн сэтгэл ханамжийн өндөр түвшинг бий болгоход хамгийн чухал нөлөө үзүүлж чадах юм. Тиймээс олон улсын судалгааны ажилууд, эрдэм шинжилгээний ажил болон дипломуудаас хоёрдогч өгөгдлийн шинжилгээг нийт 60 гаруй төрлийн онолын судалгаа, эрдмийн ажлын хүрээнд хийснээр Брэнд танигдалтад нөлөөлөх дараах найман төрлийн хүчин зүйлсээр тодорхойлон таамаглан сонгож авсан. Үүнд: 1. Брэндийн хөрөнгө оруулалт 2. Хэрэглэгчдийн олон улсын соёлыг хүлээж авах байдал, 3. Олон улсын брэндийг хүлээж авах байдал. 4. Мерчиндайзинг, 5. Ам дамжсан яриа, 6. Үнэ чанарын тэнцэл, 7. Загварын шинэлэг байдлын ойлголт 8. Байгууллагын нэр, дүр төрх, нэр хүнд болон үнэнч байдал гэсэн нөлөөлөгчүүдийг сонгон авч тус бүрийг тодорхойлогч дэд хүчин зүйлүүдэд задлан шинжлэхийг зорьсон болно. Эдгээр найман хүчин зүйлүүд нь тус тус 12, 14, 8, 15, 9, 6, 5, 20 тооны асуулгуудаар тодорхойлсон болно.