Хураангуй:
Паста нь энгийн хөнгөн хоол бөгөөд болзоо болон дээд зэргийн хүлээн авалтанд тохиромжтой биш ч гэсэн гэр бүлээр хооллох, найзууд анги хамт олноороо амралтын өдрөөр, эсвэл гэртээ амарч байх үедээ идэхэд илүү тохиромжтой уур амьсгал бүрдүүлж өгдөг хоол билээ. Пастаг хийх гол орц нь гоймон, сүмс юм. Пастаны гоймон болон сүмс нь харилцан хослох бүтээгдэхүүн бөгөөд XV зууны сүүлээр Италид анх үүссэн гэж үздэг. Пастаны сүмсны орц найрлаганд орж буй орц нь бүгд органик бүтээгдэхүүн байдаг бөгөөд хүний биед хэрэгтэй олон амин дэмүүдийг өөртөө агуулсан байдгаараа хэрэглэчдийг татдаг билээ. Иймээс дэлхийн олон улс орныг байлдан дагуулаад байгаа энэхүү хоолны сүмсны үйлдвэрийг монголдоо байгуулах боломжийг судалж монголын хэрэглэгчдэд хямд үнээр, чанартай хоол хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж өгөхийг энэхүү судалгаагаараа зорилоо.