Хураангуй:
Монгол улсад 2000 оноос эхлэн барилгын салбар хурдацтай хөгжсөнтэй холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн нийлүүлэлтийн тоо нэмэгдэж, хувь хүн болоод албан байгууллагууд болон барилгын компаниудыг зуучлах албан ба албан бус хэрэгцээ ихээр нэмэгдсэн байна. Үүнээс улбаатайгаар үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт 2011 оноос эхлэн шинээр том, жижиг агентууд эрчимтэйгээр нэмэгдэж 2015 оны байдлаар зуу гаруй агентууд үйл ажиллагаа явуулж байна. 2014 оны сүүлийн мэдээгээр 10 гаруй шинэ агентууд энэхүү зах зээлд шинээр нэвтэрч байгаа бөгөөд тэдний нэг нь бидний сонгон авсан CAP компани юм.
Макро орчины шинжилгээний дүнд эдийн засаг тогтворгүй, барилгын салбар уналттай, иргэдийн нийгэм соёлын хүчин зүйлийн зүгээс энэхүү соёлд хараахан дасан зохицоогүй ,хүн ам байнгын өсөлттэй, өрхийн тоо тэдний орлогын түвшин өсөлттэй, техник технологи хөгжингүй байгаа гэдэг нь ажиглагдсан бөгөөд бид энэхүү гадны нөлөөнд дасан зохицож гадаад орчины боломжуудыг ашиглаж, аюулаас зайлсхийх замаар сул талаа арилгах стратеги баримтлан ажиллана.
Монгол иргэдийн хувьд заавал агентад хандалгүйгээр өөрсдөө зохицуулж болно, ҮХХКомпаниуд ченжүүдээс ялгарах юм байхгүй, оффисын байршлыг төдийлөн чухалчилдаггүй зан төлөв ажиглагдсан бөгөөд үйлчлүүлж үзсэн хэрэглэгчид туршлага болоод нэр хүндтэй байдлыг илүүтэй харгалзан үздэг нь харагдсан.
Салбарын хувьд 100 гаруй ҮХХКомпаниуд өрсөлдөж байгаа бөгөөд зорилгын хувьд CAPд UA, Mesco, Osmo гэсэн брендийн өрсөлдөгчид болж байна.
Үүний тулд хэрэглэгчдийг насны хувьд хэсэгчлэн авч үзсэн бөгөөд тэдэнд тохирсон ялгаварт маркетингийн стратегийг баримтлан ажиллана. Бүтээгдэхүүн болоод үнийн хувьд харьцангуй массад чиглэсэн бол хуваарьлалтын сувгийг 3 түвшинд авч үзсэн. Шинэ зах зээлд шинээр нэвтрэгч CAP байгууллагын хувьд хамгийн чухал маркетингийн иж бүрдэл нь идэвхжүүлэлтийн хэсэг болоод байгаа бөгөөд бага зардлаар оновчтой шийдэлд хүргэх олон нийтийн сүлжээ, вебсайт, телевиз, брошурыг ашиглахаар төсөвлөлөө. Мөн үйлчилгээний маркетингийн 7Р болох бүтээгдэхүүн, хуваарьлалт, идэвхжүүлэлт, үнэ, үйлчилгээний үйл явц, хүмүүс, бодит орчины тухай тодорхой тусгасан.