Хураангуй:
Орчин цагт манай улсад тулгамдаад байгаа томоохон асуудлын нэг нь нийгмийн даатгалын тогтолцоо бөгөөд тэр дундаа өндөр настны тэтгэврийн даатгалын тогтолцооны хөгжлийн хоцрогдол юм. Тиймээс энэ судалгааны ажлаараа өнөөдрийн тэтгэврийн тогтолцооны хөгжлийг тодорхойлон, олон давхаргат тэтгэврийн тогтолцоо яагаад манай улсад хэрэгтэй болохыг тоон үзүүлэлтээр баталгаажуулан, олон улсын сайн туршлагыг судлан, хэрхэн олон давхаргат тогтолцоог бий болгох санал зөвлөмжийг өгөх нь энэ судалгааны ажлын эхний зорилго, олон давхаргат тогтолцоо бий болгож, хувийн тэтгэврийн гурав дахь тогтолцоог хувийн тэтгэврийн сангаар дамжуулан хөгжүүлэх нь иргэд болон улс орны эдийн засагт хөрөнгийн зах зээлээр дамжуулан олон боломжийг бий болгож чадахыг харуулах нь дараагийн зорилго байсан юм.