dc.description.abstract |
Манай орны хувьд дотоодын хэрэглээгээ бүрэн хангаж чаддаггүй, хөрш орнуудаас цахилгаан эрчим хүчээ оргил цагаар импортоор өндөр үнээр авдаг хэдий ч оргил бус цагаар хямд үнээр экспортлодог, төрөөс барьж буй нэгж бүтээгдэхүүн борлуулах үнээс 49 төгрөгийн алдагдалтай ажилладаг нь салбарын алдагдал 92 тэрбумд хүрсэн, ашиглаж буй тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа хэтэрсэн гэх мэт асуудалтай байгаа тул 2021 онд нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой, сайжруулах шаардлагатай салбаруудыг дэмжих зорилгоор бодлого баталсан. Төрөөс баримталж буй бодлогоор шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлж дотоодын хэрэглээг бүрэн хангаж цаашид экспортлогч орон болохоор 22 төсөл , цахилгаан эрчим хүчний дундаж тарифыг үе шаттайгаар нэмэгдүүлж алдагдлыг нөхөхөөр төлөвлөсөн байна. Хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 22 төслийн нийт өртөг 14.9 их наяд төгрөг ба эдгээр төслүүдийг хэрэгжүүлж, ашиглаж эхлэх хүртэл цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангаж чадахгүй цахилгааны хязгаарлалтад хүрэх эрсдэлтэй байгаа тул эдгээр төслүүдийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх боломжтойг судалгааны ажлаараа тодорхойлохыг эрэлхийлэв. Судалгааны хүрээнд эмпирик судалгааны арга ашиглан тоон болон чанарын шинжилгээ хийсэн ба үр дүнд нь Эгийн голын усан цахилгаан станцын төсөл нь санхүүгийн хувьд үр ашигтай хэрэгжих боломжтой төсөл байна. |
en_US |