СЭЗИС - Бүтээлийн сан

Банкны харилцагчдын үнэнч байдалд нөлөөлөх хүчин зүйл

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түмэнбилэг, Ууганболд
dc.contributor.author Цэвээнжав, Наранзаяа
dc.date.accessioned 2022-06-27T07:24:27Z
dc.date.available 2022-06-27T07:24:27Z
dc.date.issued 2022-06-27
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2896
dc.description.abstract Монгол улс 2021 оны байдлаар нийт 3.4 сая хүн амтай, 11 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр арилжааны банкууд зах зээлийн 90-ээс дээш хувийг эзэлж байна. Хэрэв арилжааны 11 банкыг хүн амд харьцуулвал 1 банкны харилцагчийн тоо дундажаар 310 мянга орчим байхаар байна. Гэтэл ТОП5 арилжааны банкны тус бүрийн хувьд харилцагчдын тоо дунджаар 1-2 сая орчим байна гэсэн тоон судалгаа байгаа. Арилжааны банкны хувьд олон харилцагчтай байх, ялангуяа олон үнэнч харилцагчидтай байх нь ашиг өндөртэй, урт удаан хугацаанд оршин тогтнох боломжтой гэдгийг хэн хүнгүй мэднэ. Судалгаанаас харахад нэг харилцагч багадаа 2-3 банкаар зэрэг үйлчлүүлдэг байна. Энэ нь банкны хувьд ч харилцагчийн хувьд ч зардал өндөр байх нөхцөл бүрддэг. Арилжааны банк бүр харилцагч татах, хуучин харилцагчдаа тогтоон барих тал дээр янз бүрийн арга хэмжээ авч ажилладаг боловч нэг харилцагчийн хүссэн үйлчилгээг 100% өгч чадахгүй байгаа учраас харилцагч хэрэгцээгээ хангахын тулд олон банкаар зэрэг үйлчлүүлдэг гэсэн таамаг дэвшүүлж байна. Энэхүү судалгаагаар харилцагчдыг банкинд үнэнч байхад нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох замаар банкны харилцааны маркетингийн стратегийг сайжруулахад чиглэсэн санал зөвлөмжийг боловсруулахыг зорилоо. Мөн банкуудын хослолыг кластер шинжилгээгээр үүсгэж, хамтын ажиллагааны үр дүнгээс үүсэх давуу талуудыг гаргаж ирэхийг зорьсон ба, энэ нь арилжааны банк болон харилцагчидын аль аль талд ач холбогдолтойг батлахыг оролдлоо. en_US
dc.subject Харилцааны маркетинг en_US
dc.subject Үнэнч байдал en_US
dc.subject Үнэ цэн en_US
dc.subject Сэтгэл ханамж en_US
dc.title Банкны харилцагчдын үнэнч байдалд нөлөөлөх хүчин зүйл en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах